
Ирэх 12 дугаар сарын 29-ыг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдөр болгох тухай болон Монгол Улс тусгаар тогтносны 100 жилийн ой тохиох тул Улсын баяр наадмын адил цол олгох саналыг орууллаа. Энэ төслийг УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн аж.
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн бөгөөд үүнд Үндсэн хуулийн холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ. Мөн нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ