Т.Түвшинтулга дэлхийн аварга болов
Унгар Улсын Печ хотноо оюутны дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн XI удаагийн тэмцээн болж байгаа билээ. Энэхүү тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд барилдсан “Олимп” дэвжээний тамирчин Т.Түвшинтулга аваргалж, Оюутны дэлхийн аварга боллоо.
ө
Тэрбээр шувтаргын барилдаанд АНУ-ын бөхтэй барилдаж, 12:11 харьцаагаар ялжээ. Т.Түвшинтулга өсвөр үеийн УАШТ-ээс алт, залуучуудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртэж байжээ. Манай чөлөөт бөхийн тамирчдаас МУГТ Б.Наранбаатар, ОУХМ Б.Батзориг, Д.Лхагвадорж нар энэ амжилтыг үзүүлэн, оюутны дэлхийн аварга болж байсан юм.
а
Тэмцээний эхний өдрийн барилдаанаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Хаш-Эрдэнэ, 65 кг-ын жинд Б.Батмагнай нар хүрэл медальд хүртээд байгаа билээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ