Бээжин, Сөүл дэх төлөөлөгчийн газартай шууд холбоно

img

Чингис хааны нэрэмжит төв талбайд Гадаад харилцааны яамны нээлттэй хаалганы өдөр болж байна.

Энэүү үйл ажиллагаанд Гадаад харилцааны яамны нэгжүүд болон Улаанбаатар хотод суугаа Олон улсын дипломат төлөөлөгчийн газрууд оролцож өөрийн үйл ажиллагаагаа сурталчилж байна. Иргэдэд зориулан ГХЯ-ны Консулын газраас нотариатын үйлчилгээ үзүүлэх, зарим дипломат төлөөлөгчийн газруудтай шууд холбоо барих боломж олгож байгаа аж. Тодруулбал Монголын иргэд олноор зорчдог Бээжин, Сөүл, Бангког, Хонгконг дахь дипломат төлөөлөгчийн газартай  шууд холбогдож болох юм. Монгол Улсад 20 гаруй орны дипломат төлөөлөгчийн газар байдгаас БНХАУ, Бүгд найрамдах Ардчилсан Лаос улс, Бүгд найрамдах Турк улс, Бүгд найрамдах Франц улс зэрэг 10 гаруй орны төлөөлөгчийн газар өнөөдрийн өдөрлөгт оролцож буй тухай ГХЯ-ны Мэдээлэл гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайван танилцууллаа.

Мөн нээлттэй хаалганы өдраар ГХЯ-ны Төв архиваас гадаад харилцааны түүхтэй холбоотой үзмэрүүдийг дэлгэн тавьсан байв.

өөө

Б.Буд

өөө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ