300 оюутан автобусны буудлуудыг угааж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар долоо хоног бүрийн бямба гаригийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгосон.
Тэгвэл бүх нийтийн цэвэрлэгээний өдрөөр Монголын оюутны холбоо, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албатай хамтран нийслэл хотын автобусны 100 буудлыг угааж байна. Энэхүү цэвэрлэгээний ажилд их дээд сургуулийн 300 гаруй оюутан сайн дураараа оролцож байгаа юм. Тэд бүлэг болж хуваагдан “Салхит”-аас хотын төв хүртэлх автобусны буудлуудыг угааж байна.
fff
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ