Өдрийн 15 000 төгрөгөөр нийтийн тээврийг зохицуулна
Монголын хувийн автобусны эзэд, жолооч нарын холбоо, нийслэлийн Нийтийн тээврийн газартай хамтран албан бус зохицуулагчдыг гаргахаар болжээ. Энэ зохицуулагчид нь Энхтайваны өргөн чөлөөнд байрлах автобусны буудлуудад зогсч, нэгдүгээр эгнээгээр зорчиж буй нийтийн тээврүүдийг зохицуулах үүрэгтэй аж.
ххх
Механик инженерийн сургуулийн оюутнууд болон жолооч нарын нийлсэн нийт 30 гаруй хүн энэ зохицуулалтыг хийх юм байна. Тэдэнд өдрийн 15 000 төгрөгийн тэтгэлэг олгох бөгөөд эхний нэг сарын санхүүжилтийг нийслэлийн Тээврийн газраас гаргах аж. Цаашид энэ ажил өргөжиж, Чингисийн өргөн чөлөө гэх газруудад албан бус зохицуулагч нар зогсох бөгөөд тэдний өдрийн хөлсийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргах юм байна.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ