Нийслэлд 7-9 градус дулаан
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
хх
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ааа ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ааа ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ааа ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
ааа ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ