Зургаан аймагт махны үнэ 200-500 төгрөгөөр өсчээ
Нийслэлийн хүнсний захуудад энэ сарын 16-ны байдлаар хонины ястай мах 7.2 хувь, үхрийн цул мах 5.3 хувь, адууны мах 0.1 хувиар өмнөх сараасаа үнэ нь өсчээ. Ингээд пүрэв гарагийн байдлаар Улаанбаатарын хүнсний томоохон захуудад хонины ястай мах кг нь 7600 төгрөг, үхрийн ястай мах 8300 төгрөг, үхрийн цул мах 10500, адууны мах 6600, ямаа 5600 төгрөг байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
аа
Гурилын үнийн тухайд I гурил сарын өмнөх болон долоо хоногийн өмнөхөөс 0.6 хувиар, II гурил 2.5 хувиар өсчээ. Харин сонгиноос бусад төмс, байцаа, лууван, манжингийн үнэ 7 хоногийн өмнөхөөс 1-4.3 хувиар өссөн байна. Түүнчлэн 0.5 литрээр савласан үйлдвэрийн сүү 5.8 хувь, 1 литрийн савласан сүү 5.3 хувиар өссөн аж.
ааа
Хөдөө орон нутагт Баян-Өлгий, Орхон, Дундговь аймагт гурилын үнэ 7 хоногийн өмнөхөөс 20-80 төгрөгөөр нэмэгджээ. Ингээд орон нутагт хамгийн хямд үнэтэй гурил Дорнод аймагт 680 төгрөг байгаа бол хамгийн үнэтэй нь Завханд I гурил 1100 төгрөгийн үнэтэй байна. Мах Говь-Алтай, Баянхонгор, Төв зэрэг 6 аймагт 200-500 төгрөгөөр өсч, хонины ястай мах Орхон аймагт хамгийн үнэтэй буюу 8600 төгрөг байгаа бол Баян-Өлгийд кг нь 6000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Сүү Өмнөговь аймагт хамгийн үнэтэй буюу литр нь 2500 төгрөгийн үнэтэй байгаа аж.
ggg
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ