Ө.Төгөлдөр: ЭЕШ-д 36 мянган шалгуулагч бүртгүүлээд байна
Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахад гуравхан хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
5
- Улсын хэмжээнд энэ онд хичнээн сурагч 11 дүгээр анги төгсөж байгаа вэ. Одоогийн байдлаар хэдэн шалгуулагч бүртгүүлээд байна вэ?
- Энэ жил ЕБС-ийг 35 мянга орчим сурагч төгсөж байгаа. Энэ онд төгсөж байгаа болон өмнөх онд төгссөн шалгуулагчид нийлээд өнөөдрийн байдлаар 36 мянга орчим шалгуулагч бүртгүүлээд байна.
6
- Шалгуулагчид бүртгүүлэхдээ алдаа гаргах тохиолдол байдаг?
- Тодорхой хэмжээнд алдаа гаргадаг. Буруу зураг оруулах, хувийн мэдээллээ буруу болон алдаатай оруулах, төлбөр мөнгөө илүү шилжүүлэх зэрэг алдаа зөрчил гарч байна. Эдгээр зөрчлийг цаг тухайд нь арилгадаг.
6
- ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн сурагчид юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Мэдээж, бүртгүүлэхдээ алдаагүй зөв бүртгүүлэх, мэргэжил сонголт хичээл сонголтоо сайн судалж хичээлүүдээ сонгох хэрэгтэй. Мөн шалгалтанд ирэхдээ хувийн зохион байгуулалт цаг төлөвлөлтөө буруу тооцоолсны улмаас хоцрох, бичиг баримтаа хаях гэх мэтчилэн зүйлс гардаг учир анхааралтай, хянамгай байх шаардлагатай.
6
- ЭЕШ дуусахад гурав хоног үлдлээ. Энэ хугацаанд БҮТ ямар цагийн хуваариар ажиллах вэ?
- БҮТөвийн мэргэжилтнүүд нэмэлт цагаар буюу амралтын өдрүүдэд ажиллаж байгаа. Ийм учраас шалгуулагчид бүртгэлийнхээ хугацаанд хичээл нэмүүлэх болон бүртгэлийн явцад гарсан ямар нэг зөрчилтэй бүртгүүлэгч БҮТ дээр ирж зөрчлөө арилгуулах бүрэн боломжтой.
5
- Бүртгэлээс хоцорсон тохиолдолд яах вэ. Хугацааг сунгах боломж бий юу?
- Бүртгэлийн хугацааг сунгах боломжгүй. Учир нь бүхэл бүтэн 76 хоногийн 24 цагийн турш бүртгэл онлайн хэлбэрээр явагддаг тул энэ хангалттай хугацаа гэж үзэж байгаа. Энэ сарын 21-ний даваа гарагт Улаанбаатар хотын цагаар 18.00-д бүртгэл автоматаар зогсдог. Тиймээс бүртгүүлж амжаагүй шалгуулагчдыг энэ хугацаанаас өмнө амжиж бүртгүүлэхийг сануулж байна.
6
-Шалгуулагчдын суудлын хуваарийг хэзээнээс эхэлж тараах вэ?
-Өмнөх жилүүдэд суудлын хуваарийг тухайн ондоо төгсөж байгаа шалгуулагчдад суралцаж байгаа сургуулиудаар нь, өмнөх оны төгсөгч бол БҮТ-ийн мэргэжилтнүүд тараадаг байсан. Харин энэ жилээс бүртгүүлэгчид тавдугаар сарын 15-ны өдрөөс хойш БҮТ-ийн www.eec.mn цахим хаягаар бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ороод өөрийн суудлын хувиараа хэвлэж авна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ