Н.Алтанхуяг: Эдийн засгийн үзүүлэлт 11.7 хувиар өссөн
УИХ-ын үдээс хойшхи хуралдаан Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны 1 улиралд Монгол Улсын эдийн засгийн байдал ямар байгаа гэдгийг Статистикийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэл дээр тулгуурлаж гишүүдэд танилцуулга хийлээ.
s
Тэрбээр мэдээллийн эхэнд Олон Улсын валютын сангаас гаргасан дэлхийн эдийн засгийн чиг хандлага өнгөрсөн жил ямар байсан, өнөөдөр ямар байна гэдгийг танилцуулсан. 2013 онд дэлхийн эдийн засаг 3 хувиар өссөн дүн гарсан гэнэ. Тухайлбал, хойд хөршийн эдийн засаг 1.3 хув, урд хөршийн эдийн засаг 7.7 хувь өссөн. Монгол улсын эдийн 11.7 хувиар өссөн, Энэтхэг 1.4 хувиар өссөн гэдэг өөдрөг үзүүлэлт гаргасан байна. Энэ үзүүлэлтийг би гаргаагүй шүү гэдгийг Ерөнхий сайд онцолсон.
s
Гадаадын хөрөнгө оруулалт жилдээ 1 тэрбум ам.доллар гардаг байсан үе бий. Энэ бол Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотойгоор хийгдсэн хөрөнгө оруулалт юм. Өнгөрсөн жил 500 сая орчим ам.долларын хөрөнгө орууллат хийгдсэн. Энэ онд 473 сая ам.долларын хөрөнгө оруулалт орно гэсэн тоо байна.
s
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт буюу Монголын эдийн засаг 11.7 хувиар өсөхөд хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбар нөлөөлсөн. Энэ жилийн 1 улирлын тоо хэмжээ ирэх тавдугаар сард гарна. Гэхдээ урьдчилсан байдлаар өнгөрсөн онтой харьцуулж хэлье.
s
Өнгөрсөн онд 4 сая төл мал хүлээн авсан бол энэ жил 5.1 сая төл мал хүлээн авлаа. Уул уурхайн экспорт нүүрсний нийлүүлэлт 1.5 тонноор бага, төмрийн хүдэр өнгрөсөн онд 500 мянга, энэ онд 540 тонн, газрын тос 1 сая барреллийг гаргасан бол энэ онд 1.5 сая барреллийг гаргасан байна.
s
Хэрэглээний үнийн өсөлтийн хувьд 2013 оны эхний улиралд 3.6 хувь, 2014 оны эхний улирлаар 3.5 хувь байна.
s
Импортын хувьд буюу нүүрс өнгөрсөн оноос 300 гаруй мянган тонн илүү гаргасан ч ирсэн нүүрснийүнэ бурснаас хуучин орж ирэхээс 2.8 сая ам.долларын алдагдалтай явна. Зэсийн баяжмалын хувьд Эрдэнэт, Оюутолгойнх нийлээд 130 сая ам.доллар, алтны экспортоос 47 сая ам.доллар, газрын тос 157 сая ам.доллар орж ирсэн.
a
Импортын багассан хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, дизель түлш 43 хувиар багассан, ачааны машины импорт 60 хувь багассан. Мөн гаднаас оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний имдорт 2.2 хувиар буурсан. Согтууруулах ундаа, тамхины импорт 25 хувиар, үүн дотроо янжуур тамхины импорт 32 хувиар багассан. Улсын төсвийн тухайд, нэгдүгээр улирлын байдлаар 524 тэрбумыг төсөвт төвлөрүүлсэн байх ёстой ч 401 тэрбум төгрөг оруулсан гэх мэдээллийг Ерөнхий сайд өглөө.
s
Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүдийн асуулт, санал шүүмжлэлээр чуулган үргэлжилж байна. Гишүүдийн асуултад Засгийн газрын гиүүд хариулт өгч байна.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ