Байнгын хороо дэмжээгүй хуулийн төслүүд чуулганы хуралдаанаар дэмжигдэв

img

Чуулганы хуралдаан Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдбуюу Засгийн газраас 2014.02.28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах, хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан бол Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцууллаа.

ы

Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид ам.доллараар онцгой албан татварын хэмжээ тогтоосон. Харин  Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг ам.доллараар тооцохоор тогтоосон байдаг. Үүнээс үүдэж ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг бол эсрэгээрээ ханш буурсан нөхцөлд төсвийн орлогын эх үүсвэрт сөргөөр нөлөөлдөг учраас ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг төгрөгөөр тогтоох үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан. Ингэхдээ Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд ам.доллараар тогтоосон татвар, төлбөрийг төгрөгт шилжүүлэн тогтоохдоо нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож ирэх жилүүдийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш, инфляцийн түвшинд үндэслэн, төсөвт төвлөрөх бодит орлогын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахгүй байх зарчим баримталсан хэмээн Сангийн сайд танилцуулсан.

ы

Онцгой албан татварын тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед Д.Дэмбэрэл гишүүн Монгол Улс экспортыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх бус харин архи, тамхинд татварын хөнгөлөлт үзүүлж импортыг дэмжиж байгаа нь буруу юм. Д.Эрдэнэбат  гишүүн баялаг хэн бүтээдэг, орлого хэн бүрдүүлдэг талаар ухаалаг хандаж аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үзүүлэхгүйгээр татварын багц хуулийн хүрээнд цогцоор нь оруулж ирж шийдвэрлэх нь зүйтэй. Ж.Эрдэнэбат гишүүн валютын ханшийг бодитой зөв тооцоолоод төсөвт алдагдалгүй хэлбэрээр хуулийн төслийг өөрчлөх, Ч.Хүрэлбаатар гишүүн дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжье, эдийн засгийн хямралаас улс орноо гаргая гэсэн Засгийн газрын бодлого байгаа бол ам.доллараар тооцсон албан татваруудаа тодорхой бүтээгдэхүүнүүд дээр харгалзан бууруулах хэрэгтэй хэмээн хэлсэн байна. Л.Эрдэнэчимэг гишүүн уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна, харин хэлэлцүүлгийн шатанд архи, тамхи, тансаг хэрэглээний зарим автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь зөв. С.Баярцогт гишүүн Төсвийн тухай хуулиар төсвийн жилийн дундуур баталах нь төсвийн орлого бууруулах тул дараагийн санхүүгийн жилээс эхлэн хэрэгжих ёстой. Иймд мөрдөх хугацааг дараагийн жилээс болгох, Ц.Даваасүрэн гишүүн татварын тэгш бус байдлыг аж ахуйн нэгжүүдийн дунд үүсгэхээр байгаа тул татварын хэмжээг бууруулсан байдлаар оруулж ирсэн нь буруу гэсэн саналууд гаргасан аж. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм байна.

ы

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, С.Дэмбэрэл, С.Баярцогт, Я.Содбаатар нар үг хэлсэн. Ингээд Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалт явуулсан. Чуулганы хуралдаанд оролцсон 66 гишүүний 60 нь буюу 90.9 хувь нь татгалзсанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ы

УИХ-ын дарга санал хураалтын дараа нь зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонссоноор чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Чуулганы үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд  оролцон “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар” мэдээлэл хийнэ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jbgjh:
yag vnen muudain yum nuud
2014-04-22
баяр:
том юм шиг жижигхэээн улс төрийн ард нэг муу хувийн ашиг сонирхол нуугдаж байдаг....давхар дээл жүжгийн зорилго нь засгийн газрыг унагааж улс төрийн тогтворгүй байдал үүсгэж ялаас мултарцгаах....болж өгвөл нэг хөнжилд орчих зорилготой....чонооооо чоно
2014-04-20