Хохирлыг барагдуулсны дараа эргэн төлөгдөх хөрөнгийг төвлөрүүлнэ

img

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.

ы

Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны үйл ажиллагаанд шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж ажилласан юм.

ы

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль болон Засгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолоор баталсан “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам” нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдсөний улмаас хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдийн төлбөр барагдуулахад хүндрэлтэй болсон байна. Учир нь Улсын Их Хурлын 2012 оны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай” 21, 22 дугаар тогтоолуудаар хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг төрөөс 100 хувь барагдуулах асуудлыг судалж, холбогдох хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Байнгын хороо болон Засгийн газарт тухайн үед даалгажээ. Иймээс Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах ажилд үүсээд байсан гацааг арилгаж, худалдан борлуулах боломжтой бүрдүүлэх үүднээс Хадгаламж зээлийн хоршоодын хохирлын төрөөс олгосон 50 хувийн хохирлын мөнгийг төрд төвлөрүүлсний дараа хохирогчдын хохирлын үлдэгдэл 50 хувийг олгоход цаг хугацаа шаардлагатай байгааг харгалзан төрөөс олгосон мөнгөн хөрөнгийг төрд төвлөрүүлэх ажиллагааг зогсоож эхний ээлжинд орлого, мөнгөн хөрөнгийг хохирогчдын хохирлын үлдэгдэл 50 хувьд олгон хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулсны дараа төрд төвлөрүүлэх ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

ы

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулаагүйгээс удаан хугацаанд гомдол гарсаар байхад асуудлыг шийдвэрлэж чадахгүй дахин дахин ажлын хэсэг байгуулж, судалъя гэж хойшлуулах нь буруу бөгөөд хадгаламж зээлийн хоршоодоос хураасан хөрөнгө нь хангалттай, үнэлгээ нь хохирол барагдуулахад хүрэлцэхээр байхад өнөөг хүртэл албан үүргээ гүйцэтгээгүй, хариуцлагагүй хандсан төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргасан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх болон найруулгын шинжтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

ы

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авав. Ингээд Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

олон жил боллоо:
хохирлыг минь барагдуулж өгөөч
2014-04-19
zochin:
ulsiin buruutai uil ajilgaa shuu dee huraagdsan zuiluudiig uneguiduulsen het baga uneer zarsan oorsdoo avch ashiglasan shuuhiin shiidveriihen buruutai ed nariig sain shalgaj hariutslaga tootsoh heregtei darga asan ganhuu gehed l1 obektiig huviaa avsan ni il baigaa shuu dee
2014-04-19
иргэн:
хохирлыг минь барагдуулж өгөх боловуу гэж олон жил харлаа.энэ засгыг гархад бас л...........харсаар.
2014-04-18
irgen:
ochnoon jil gadaadad hodolmoroo shuluulj ecru ul mendere hohirch olson mongo xzx- d aldchihad bie setgeleeree 8 jil hohirloo ter union mongoor bair abch boldog baisan odoo ger ch abj huree bolisondoo uneber ih hohirloo odoo ter usgiin hogshchuudiin ihenh ni ood bolisondoo hoorhii um mani bad i hum
2014-04-18
иргэн:
миний хүндлэж явдаг,өндөр настай нэг ах маань мөнгөө авч чадалгүй л тэнгэрт халисан даа хөөрхий миньв
2014-04-18
галаа:
8жил боллоо ,ажлаа хийж хохиролоо хурдан барагдуулаач үхэж дууслаа улсын буруутай үйл ажиллагаа шүүдээ. энэ төвлөрсөн хадгаламжийн мөнгөөр сонгуульд ялж өчнөөн ашиглаж шамшигдуулсан одоо мөнгөө авьяа
2014-04-18
19001973:
эрхэм жолооч та авто тээврийн улсын татвараа төлсөн үү? авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-04-18
19001973:
эрхэм жолооч та авто тээврийн улсын татвараа төлсөн үү? авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-04-18
ө хохирлыг барагдулах нь зөвөө дэндүү олон жил боллоо шүү дээ:
хохирлыг барагдулах нь зөвөө дэндүү олон жил боллоо шүү дээ
2014-04-18
хайран монголчууд :
ямар хумуус анх очиж очиж хадгаламж зээлийн хоршоо байгуулах тухай хууль санаачилсан бэ? аливаа асуудалд иж бурэн хандаж хэзээ сурах юм бол! баахан хумуус шоронд явж амьдрал нь суйрсэн, тэгээд тэдний херенге хурааж байна гэж янз янзийн л юм болсон дуулддаг. ендер хуунд шунасан хумуус хохирсон. харин одоо болохоор ард тумний татвараар хохирол барагдуулна. тэр их хууг хамж авсан сэргэлэн нехед хагартлаа баяжаа биз. энэ бугдийг иж бурэн судлаа чээ. ямар их гарзандаа гарч шоронд орж, херенгее алдаж шар махтайгаа хатдаг ард тумэнтэй улс вэ!!!! энэ чинь анхнаасаа л цэвэр санхуугийн луйвар агуулсан пирамид босгох дээрэм шуу дээ. анх шийдвэр гаргасан нехед, туунийг хянах уурэгтэнгууд ямар хариуцлага хулээх вэ??????
2014-04-18
зочин:
хзх-ны хохирогчид хохироод 8 жил болж байна энэ хугацаанд хугацаатай хадгуулсан бол өссөн байх нь ойлгомжтой иймд иргэдийг хохиролгүй болгох талаар хурдан шийдэж өгөх хэрэгтэй байна. өдрөөс өдөрт амьдрхл доошилсоор л байна.
2014-04-18
irgen:
oyunxorol gishuunee bi man namiin 1991 onii gishuun xun. gexdee tanii ene bair suuri bol zov shiidel ogt bish ta populizm xiij bna. irgen xun yund xorongo oruulalt xiix, mongoo xadgaluulaxaa oorsdoo medej shiidej xadgalamj zeeliin xorshoodod naidsan bgaa. ene bol xubi xunii yostoi ooriinx ni songolt bsan bas ter xunii biznes songolt, tegexeer xadgalamj zeeliin xorshoond mongo ogch shatsan xun bolgonii xoxirliig tor gargana gevel tuun shig utgagui zuil alga tegvel biznes ni shatsan busad bux salbariinxnii shatsan mongiig tor bas baragduulax ni xuuliin omno irgen bur tegsh erxtei gedeg zarchimd niitsex baix. zov bodoltoi baimaar bna shuuuuuuuuuuuuuuuuu
2014-04-18