“Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног” аянг эхлүүлнэ

img

"Ерөнхий сайдын 30 минут" ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн. Шинэчлэлийн Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног аянг ирэх долоо хоногт эхлүүлэхээр болсон гэнэ. Уг аяны хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөсөн талаар Ерөнхий сайд онцолж байв. Мөн Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Статистикийн үндэсний хороо хамтарч энэ оны нэгдүгээр улирлын эдийн засгийн нөхцөл байдлыг гаргаснаа танилцуулсан юм.

s

Өнгөрсөн жил Засгийн газар барилгын салбарт дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэ салбарын өсөлт 2013 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлсөн. Мөн хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт ч нөлөөлжээ. Энэ оны эхний улиралд эрдэс бүтээгдэхүүний гол нэрийн 5 бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн бол хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт 2.2 хувиар буурчээ. Мөн согтууруулах ундаа, тамхины импорт 25, үүн дотроо янжуур тамхины импорт 32 хувиар багасчээ.

s

2012 онд Монгол улсын эдийн засаг 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бол 2013 онд манай улсын эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй гарсан талаар Олон улсын валютын сангаас мэдэгдсэн аж. Энэ нь өнгөрсөн оноос эхэлсэн валютын өсөлттэй хамаатай. "2014 оны хувьд эдийн засгийг хоёр тоонд барих зорилт тавин ажиллаж байгаа гэхдээ энэ нь их хүнд. Учир нь дэлхийн эдийн засаг хүнд байгаа нь манайд улсад нөлөөлж байна. ДНБ-ний хувьд 2012 оноос хойш бага зэрэг өссөн үзүүлэлттэй байгаа. ДНБ өсөхөд нөлөөлсөн зүйл нь барилгын салбарт дэмжлэг сайн үзүүлсэнийх гэж Засгий газраас үзэж байгаа аж. Мөн хөдөө аж ахуй, уул уурхай, бөөний худалдаанаас орж ирэх ашиг нөлөөлсөн" хэмээн Ерөнхий сайд онцолсон.

s

2012 онд Монгол улс 82 мянган тонн зэсийн баяжмал гаргасан бол энэ жил 150 сая тонн болж нэмэгдсэн байна. Мөн газрын тос олборлож гадагш гаргах хэмжээ 1.5 сая тонноор нэмэгджээ. Энэ мэтчилэн эдийн засагт нөлөөлөх үзүүлэлтүүд өсөлттэй байгаа ч НӨАТ-аас орж ирэх хөрөнгө багассан аж. 2013 онд 292 тэрбум төгрөгийг НӨАТ-аас босгож байсан бол энэ жил 280 тэрбум болж буурчээ. Энэ нь аж ахуй нэгжүүдийн тоо хумигдаж байгаатай холбоотой аж.

s

Манай эдийн засагт гарч буй нэг эерэг үзэгдэл нь гадаад худалдааны алдагдал багасч байгаа гэнэ. 2012 онд манай улс 580 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2013 онд энэ тоо 400 болж буурчээ. Харин энэ жил 9.1 сая ам.доллар болж эрс буурсан байна. Энэ нь төгрөгийн ханш суларснаас үүдэлтэйгээр гаднаас янз бүрийн хэрэгтэй, хэрэггүй юм авах нь багассантай холбоотой гэж Ерөнхий сайд хэлэв. Юмны үнэ өссөн гэж байгаа ч албан ёсны үзүүлэлтээр буурсан байгаа гэдгийг ч тэрбээр мөн хэллээ. Импортоор орж ирдэг барааны тоо буурсан нь хүмүүс Монголынхоо барааг хэрэглэж эхэлсэнтэй холбоотой. Энэ жил нүүрс, зэс, төмөр, түүхий нүүрс, газрын тос, ноолуур зэргийнхээ тоог өсгөж гадагш гаргаж чадвал экспорт сайжирна гэж Засгийн газраас үзжээ.

s

Мэдээллийн дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.  5 s

-АТГ-аас таны охин болон зөвлөхийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Мөн Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай болон Өмнөговь аймгийн Засаг дарга С.Бадраа нарт хариуцлага тооцох шаардлагыг Хэрэг эрхлэх газарт өгсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Өнөөдөр Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар бол шүүхийн шийдвэр гарч шийтгэл хүлээснийх нь дараа хүнийг гэм буруутай гэж үздэг. Тэгэхээр үүнээс өмнө яригдаж байгаа яриа бол суртал нэвтрүүлэг гэж ойлгож байгаа. Ер нь хоёр жил шахуу ажиллахад Монгол ардын нам, Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна.

a

-"Давхар дээл"-ний асуудлыг УИХ-аар хэлэлцлээ. Ардчилсан нам Засгийн газраа авч үлдэж чадах болов уу?

-Ардчилсан намыг сайн, муу гэдгийг би хэлэхгүй. Ард түмний итгэлийг даагаад Ардчилсан нам сайн ажиллаж байгаа гэдгийг социологийн судалгаа хэлж байна. Сайныг муу болгож харагдуулах гэсэн олон оролдлого байна. 10 жил, 20 жил яриад хийж чадаагүй ажлыг Ардчилсан нам хийж эхэлсэн явдал олон түмнээс эерэг үнэлэлт авч байна. Саяын УИХ-ын санал хураалт бол Засгийн газрыг огцруулна гэсэн зүйл биш. Энэ бол цаашаа хэлэлцээд л явна. Хүсэж, яарч байгаа зарим хүмүүсийн хувьд Засаг огцрох үр дүн гарч байгаа юм шиг ойлгож байж магадгүй. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Цаашаа хэлэлцээд явахаар Үндсэн хуулийн асуудлыг хөндөх төвөгтэй асуудал. Энэ бол эцсийн дүн биш.

s

-"Шинэ сум" төсөл энэ жил хэрхэн үргэлжлэх вэ?

-Энэ жил 16 сумыг шинэ сумын төв болгоно. Ирэх жилийн төсөв дээр тавина. Мөн эдгээр сумдаас гадна 50 гаруй сумын төвийн сантехникийн газар доорхи байгууламжийг нь шийдэж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар ямар зорилго тавьж байгаа вэ гэхээр 2016 он гэхэд аймгийн төвүүд хот шиг хот, ихэнхи сумын төвүүд тав тухтай орчин нөхцөл бүрдсэн байна

a

-Өмнөговь аймагт баригдаж байсан төмөр замыг Засаг дарга нь зогсоосон гэх мэдээлэл байна? -Надад тийм мэдээлэл ирээгүй.

a

-Эдийн засгийн байдал хүндэрсэн хариуцлагыг Засгийн газар өөрөө үүрэх ёстой гэдэг байр суурийг ҮХААЯ-ны сайд Х.Баттулга мэдэгдсэн. Та санал нэгдэх үү?

-Хүн, хүний харах өнцөг өөр. Та нар өөрсдөө дүгнэлтээ хий. Би өөрийн гэсэн дүгнэлттэй.

a

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр явуулахгүй л бол үнэ хөөрчих гээд байдаг муу үр дагавар гарах вий?

-Уржигдар сайд нараа цуглуулаад Монголбанкныхантай уулзсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг ноднин жилийх шиг үргэлжлүүлэхгүй. Гэхдээ бензин шатахуун дээр үргэлжлүүлнэ. Махан дээр үргэлжлүүлнэ. Бусад зүйл дээр тэр хэмжээнд үргэлжлүүлэх шаардлага байхгүй. Хоёрт заримыг нь үргэлжлүүлэхдээ заавал Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл өгдөг биш тодорхой хувийг нь хувийн компаниуд руу шилжүүлээд хэрэгжих ёстой.

as

-Монгол Улсад гадаадын арилжааны банкыг оруулж ирэх тухай яригдаж байна. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Миний байр суурь гэхээсээ илүү Монголбанк, УИХ байр сууриа илэрхийлэх байх. Хэрэв оруулах юм бол юун дээр оруулахын, бусад банкуудын өрсөлдөх чадвар ямар байх вэ, эерэг үр дүн юу байна, сөрөг үр дүн гарвал юу байхыг бүх талаас нь дүн шинжилгээ хийж байж шийдвэр гаргана.

s

-Үйлдвэржилтийг дэмжих 888 төсөл ямар шатандаа явж байгаа вэ. Санхүүжилт нь хэзээ орох вэ?

-Мөнгийг нь арилжааны банкууд руу шилжүүлчихсэн байгаа. Манай төсөл хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүс өөрсдийн харилцдаг банкаараа авах боломжтой.

s

-Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Шинэчлэл хийсэн хүмүүсийг шийтгэдэг тогтолцоо Монголд бий болж байна. Ер нь Монгол Улс эрхзүйт төртэй улс байх юм уу, эсвэл хэдэн хүний гарт орсон улс байх юм уу гэдэг тэмцэлдээн болж байна.

П

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eegii:
zasag sain ajillaj baigaa ta buhnii gar deer belneer ogohgui ch bgaa ch amidrah orchin bolomjoor chine damjuulj ogch bgaa shtee zam,ebneleg,,,,,,
2014-04-18
зочин:
алтанхуягаа чи битгий ард түмний толгойг эргүүлээд басан доролжилоод байгаач бүгд тэнэг биш шүү бид чиний худлаа хуцахыг бишгүй их сонслоо одоо чи өөрөө бууж бусдын сэтгэлийг амраагаад өгөөч 7 хоног бүр худлаа ярихыг хараад уур их хүрэх юм чиний баян тарганг бүгд мэднэ бас охин чинь чамайг дуурайсан шуналтай юм байна бид бүгд мэдлээ чи зайлаач чиний шунал толгойг чинь цу*х байх шүү ард түмнийхэ өмнөөс хараачихяь
2014-04-18
111111:
ene hun eruul bna uu?
2014-04-18
zochin:
алтанхуяг юм хийх гэж оролдсон үнэн гэхдээ эрх мэдэл , мөнгө нь байвал ямар ч тэнэг ерөнхий сайд энэ байтугай ч хийж болно. хамгийн гол нь ард түмний амьдралыг доройтуулсан буруугаа мэдэхийг ч хүсэхгүй байсанд нь түүнд итгэж байсан олон түмний дургүй хүрч түүнийг нь мэдээж ман -нхан дор нь өлгөөд авахгүй хаачих вэ . одоо яаяа гэхэв өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг биздээ......
2014-04-18
ерөнхий сайд аа:
миний бие улсад 18 жил тэр тусмаа багшаар ажиллаж байна. 2 жил яриж байж нэмсэн цалингийн нэмэгдэл яг ийм байна.багш нарт 15 хувь чин 50-60 мянган төгрөг, төрийн тусгай байгууллагууд чин т/т 4 доош цалин авдаг 380-400 мянган төгрөг авдаг хүмүүс 10 хувь нэмж 38-40 мянган төгрөг нэмэгдсэн байна.за бараа бүтээгдэхүүний үнэ бол 40-60 хувь нэмэгдэлээ яг үнэндээ ард түмэндээ чиглэсэн ямар ч үр дагаваргүй болоод байна.сайд аа таныг ард түмэн эх орон оо авч явна удирдна гэж сонголоо эдийн засгийн өсөлт үнийн тогворжилт, дээр ажиллах боломжү юу. нэг хэдэн барилга босоход, эмнэлэгт шин аппарат ирэх хүртэл очиж рекламдаж хүүхдийн ажил хийхээ больсон дээр үндсэнажлаа удирдвал таарна.
2014-04-17
hmmm:
ene muulaad baigaa teneguud sain yumiig ni olj harakhgui baij ta nariin hooliig beldekh yostoi yumuu, ugaasaa muudaj baisan ediin zasag delkhiin ediin zasag muudkhaar bas nuluuldug yum bga bizdee? esvel huuchnaa sangalzaad dampuuraad yu ch hiihgui baisan ni deer baisan yumuu?
2014-04-17
хмрх:
зайлуул хэцүү л байдаг байхдаа 2сая 900 хүн бүрийн сэтгэлд таалагдах гэж өрөвдөөд байх ч шиг хараад байхад тийм ч муу хүн биш юм шиг байгаа яамаар ч юм
2014-04-17
duu*ggui ulger:
uliglan ulger zohioj hanadaggui hudalch yum aa duurchihsen tolgoi.tamtai bolgon l tanii hudalchiig tagtaj baigaa yum uu muulj baigaa yum uu buu medee yarih yum.unachisan yumiig ehleed bosgoj hol deer ni battai zogsoochihood daraa ni erchimjuuleh tuhai yaridag yu shuu hudal bas ichihgui hudlaa yarih yum aa
2014-04-17
duu*ggui ulger:
uliglan ulger zohioj hanadaggui hudalch yum aa duurchihsen tolgoi.tamtai bolgon l tanii hudalchiig tagtaj baigaa yum uu muulj baigaa yum uu buu medee yarih yum.unachisan yumiig ehleed bosgoj hol deer ni battai zogsoochihood daraa ni erchimjuuleh tuhai yaridag yu shuu hudal bas ichihgui hudlaa yarih yum aa
2014-04-17
mongol:
ediin zasgaa unagachixaad odoo erchimjuulne gedgiig er oilgoxguin b a , tegeed sergexuu
2014-04-17
nongol:
nerteigeer sotsialist uraldaan zarlaach pm ee, xogoo tarix n dee
2014-04-17
ta bol :
ta bol zuulun hartstai busad tsaisan hulgaichaasaa bolarai gaigui haragddag iim l hun gehdee mongoliin turiig barihad tolgoi arai l dutaj bnadaa
2014-04-17
иргэн:
аагий ахаа, ард түмэн таныг болохгүй байна, нэг л жул юм гээд байгаа ш дээ, уучлраарай. худлаа ярьдаг, түүндээ өөрөө үнэмшдэг ш дээ та. аа бас охин чинь мөнгө идсэн нь бол тодорхой л юм билээ ш дээ. ухамсар ёс суртахуун гэж ерөнхий сайдад байхгүй л бол хэнд ч байх билээ дээ. аргаа барж байна оо, ард түмэн чинь, дордоод л байдаг. та чадахгүй байж шигдээд л байдаг. ......
2014-04-17
gajigt:
gajig mini chi uuruu gajig!!!
2014-04-17
gajig:
guriiseer l.showchin mn odoo ugend chn hn itgeh ve. chi bgaad k bbal 16 ond bid lav amid bhgui bh.
2014-04-17
erthen arga hemjee avahgui:
ediin zasag chini bolohoo bailaa geed tolgoitoi buhen heleed baihad yostoi goyo baigaa geseer baigaad iim bolgoson. unahaar ni sergeeh geed huleegeed baisan yum bnaldaa ene es.
2014-04-17