Ш.Батцэцэг, Ч.Сосормаа нарыг элчин сайдаар томилохыг гишүүд дэмжлээ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар яг одооМонгол Улсаас Бүгд Найрамдах Индонези, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчдийг гишүүд дэмжлээ.
Чуулганы эхэнд гишүүд асуулт асууж, ажлын хэсэг хариулт өглөө.
5
Б.Батэрдэнэ: Нэр дэвшиж байгаа хоёр хүнийг дэмжиж байна. Олон газар дипломат ажилтнуудыг томилж байгаа. Ер нь гадаадад улс орнуудад ажиллаж байгаа элчин сайдын яамд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр сайн жиллаж байна уу. Чадахгүй байна гэж шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байж магадгүй. Тэнд ажилладаг хүмүүсийн цалин тэтгэмж, ажлы боломж бололцооноос хамаардаг болов уу. Энэ асуудалд хариулт өгөөч. Би нэг жишээ хэлэхэд Энэтхэгт сурахаар явсан айлын ганц хүү амь насаа алдсан хэрэг гарсан. Эцэг эх нь жил гаруй холбогдох байгууллагад хандаад ямар ч үр дүн гараагүй. Гадаад харилцааны яамны холбогдох хүмүүс нь ямар ч хариу өгөхгүй. Энэтхэгийн цагдаагийн байгуулалагаас шалгасан хариу ирээгүй болохоор манай цагадагийн газар шалгаж чадахгүй байгаа. Ер нь Элчин сайдын яам иргэдийн амь нас эрүүл мэндийг онцгой анхаарах шаардалгатай байгаа талаар хариулт өгөн үү?
:
Л.Болд: Бат-Эрдэнэ гишүүн маш чухал асуудлыг асуулаа. Бидний хамгийн том зорилт бол иргэдийн асуудал байгаа. Элчин сайдаар томиологдсон хэн ч бай нэг намын ч юм уу, даргын төлөөлөл болох ёсгүй . Улсаа төлөөлнө гэдэг нь ард иргэдээ хамгаална гэсэн үг. Өчигдөр Гадаад бодлогын байнгын хороон дээр яригдсан нэг суудал бол иргэдийн аюулгүй байдал. Монголын иргэд хэдэн зуугаараа хилийн цаана яваа яаваа тул Элчин сайдын яам, консулын газар өдөр бүр иргэдийнхээ төлөө явж байгаа гэдгийг хэлмээр байна.
:
Ө.Энхтүвшин: Гадаад харилцааны яам Монгол улсаас суух Элчин сайдын яамдыг нээхдээ ямар шаардлага тавьдаг юм бэ. Эдийн засгийн хувьд түргэн хурдацтай хөгжиж байгаа улс орнууд гэдгээ тодруулаач. Шинээр элчин сайдын яамд нэмээд байна. Гэтэл өмнөх элчин сайдын яамдууд маань хэд хэдэн газар байдаг. Гэтэл ажиллах нөхцөл хүндэрсэн гэж байсан газрууддаа зардал мөнгө гаргаад засаж янзалж болохгүй юу. Япон дахь элчин сайдын яамны байр байшин гэж өвөл үстэй дээлтэй суумаар газар байх юм.
:
Л.Болд: Консул шаардалгатай газраа хүн хүчээ нэмэгдүүлэх, шаардалаолгйүшгазраа хүнээ татах араг хэмэжжээ авч байгаа. Элчин сайдын яам нээх хэд хэдэн шалгуур бий. Японы элчин сайдын асуудал олон жил дараалан яригдаж байгаа. Эдийн засгийн яамтай тохиролццсон гэвч засварын асуудал УИХ дээр ороод унаад байдаг юм.
:
О.Баасанхүү: Хэлгүй консулууд яаж иргэдээ хамгаалаад байдаг юм бэ? БНСУ-ын Пусанд хэлгүй консул ажиллдааг. Ядаж англи хэл ч байхгүй. Ийм бодлого байж болох юм уу. Германы элчингийн асуудал юу болоод байна. Хуучин элчин нь үдэлтээ хийчихээд байхад тэр байрандаа суугаад л байдаг. Шинэ хүн нь очдоггүй. Хамгийн гол нь хэлтэй хүнийг тавьмаар байна. Монголын гурав дахь хэл нь болчихоо шахсан Солонгос хэлтэй хүн томилж болоогүй юм уу?
:
Л.Болд: Консул гэдэг иргэнийхээ эрх ашгийг хамгаалж чадах, хуулийн мэдлэгтэй хүн байх хэрэгэтай. Тэрнээс биш хэлний орчуулга хийхээр яваагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуулийн чиглэлээр орчуулга хийхэд хүссэн хүсээгүй тусгай орчуулагч хэрэгтэй болдог. Хамгийн гол нь иргэдтэйгээ харилцаж, асуудлыг нь шийдвэрлэх чадвартай хүн хэрэгтэй. Хуулийн мэргэжилтэй ч хэлгүй хүн консулаар очиход тухайн улсын хорих ангид байгаа иргэдтэнйгээ харьцахдаа илүү байдаг. Бид консулаар сууж байгаа хүмүүүстээ тус тусад нь шалгуур тавьдаг.
:
Гишүүд асуулт асуултандаа хариулт авсаны дараа саналаа хэлсэн. Саналаа хэлж дууссаны дараа санал хураалт явуулсан. Санал хураалтад 70 гишүүн оролцлоо.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг 70 гишүүний 62 нь дэмжиж, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормааг 70 гишүүний 69 нь дэмжлээ.
:
Чуулганы хуралдаан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ээр үргэлжилж байна.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ