УИХ-ын чуулган эхэллээ
УИХ-ын Хаврын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.00 цагт эхлэх байсан ч гишүүд цуглахгүй 50 минутын дараа эхэллээ. Эхний асуудал "Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилох тухай"
ы
Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх: - Танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна; - Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
у
Чуулганы танхимд картаа уншуулсан 40 гишүүн цугласан тул 52.6 хувийн ирцтэй гэж үзэн өнөөдрийн чуулган эхэллээ.
ы
УИХ-ын дарга энэ үеэр “Гишүүд ирэхгүй удаж байна. Энэ удаагийн эхний асуудал магадгүй хамгийн азгүй хоёр элчин сайдууд бололтой” хэмээн хошигноод авав.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ