Чуулганаар хамтын тэтгэврийн хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 17 ны нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлж, доорх 11 асуудлыг хэлэлцэнэ.
1
1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх:
1
2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
1
3. “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцүүлэг үргэлжилнэ/.
1
4. Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/.
1
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хувиарлах тухай, анхны хэлэлцүүлэг/:
1
6.Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:
7. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
1
8. Шилэн дансны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
1
9. Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах, хэлэлцэх эсэх/:
1
10. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нараас 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, хэлэлцэх эсэх/:
1
11. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг чөлөөлөх, хэлэлцэх эсэх/:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ