С.Бат-Эрдэнэ: Би хар тамхичин, архичин биш, миний охин дүү нар янхан биш
МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт “давхар дээл”-ийг эсэргүүцэж, Чингисийн талбайд цуглалаа. Энэ үеэрээ “Монгол өрх бүрт нэг архичин, нэг биеэ үнэлэгч байна”, “Залуусын 40 хувь нь хар тамхичид байна” гэх мэт хариуцлагагүй үгсийг унагасан. Монголчуудаа улс үндэстнээр нь доромжилсон тэдний энэ үйлдэл өрх гэр бүл болон өнөөгийн улс эх орноо авч явж буй залуусын эгдүүцлийг хүргэж, ахмад настнуудаа гомдоосон юм.
5
Иймээс өнөөдөр МАН-ынханыг энэхүү хариуцлагагүй үг, үйлдэлдээ ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардаж залуус тайван цуглаан хийлээ. Цаг агаар хэдий хүйтэн, бороотой байгаа ч эв санаагаараа нэгдсэн залуус МАН-ын байрны урд “Бид янхан гэж үү”, “Бид архичин гэж үү”, “Бид хар тамхичин гэж үү”, “Бид янхан биш”, “Бид шаардаж байна” гэх мэт үгсийг бичсэн цаасыг барьж, дуугүй жагсаал хийсэн юм. Мөн энэ үеэрээ жагсаалд ирсэн залуусаас гарын үсэг цуглуулж, МАН-ын даргад хүргүүлэхээр болжээ. Залуучуудын эв санаагаараа нэгтгэн ийнхүү цаг агаарыг ч үл хайхран жагсаж буй эцсийн зорилго нь МАН-ыг Монголын залуучууд болон өрх гэр бүлээс уучлалт гуйхыг шаардаж байв. Жагсаалд оролцож буй залуус МАН-ын энэхүү доромжилсон үгст бүгд ихэд бухимдацгааж байгаа нь энэ үеэр харагдаж байлаа.
5
Бид жагсаалын үеэр зарим залуусын төлөөлөлтэй уулзлаа.
5
Д.Шиймаа: Бид үүнийг доромжлол гэж үзэж байна
-Монголын залуу гэр бүлийг арай дэндүү доромжилж байна. Нэг айлд нэг янхан, нэг айлд нэг архичин, нэг айлд нэг хар тамхичин байна гэж хэлсэн чинь юу гэсэн үг вэ?
“Эмс нь ариун бол төр нь ариун” гэдэг биз дээ. Тийм учраас бид үүнийг доромжлол гэж үзэж байна. Би 4 хүүхэд төрүүлж, өсгөсөн. Гэтэл миний 3 охин янхан болж байна уу. Үүнийг бид эсэргүүцэж жагсч байна.
4
5
Б.Энхбаяр: Биднээс уучлалт гуйхыг шаардаж байна
-Би Д.Шиймаагийн нөхөр нь юм. Жагсч байгаа залуустай фэйсбүүкээр нэгдээд энд ирсэн. Гэр бүлийн хүний хамт Монголын гэр бүлийг ингэж доромжилж болохгүй гэдэг үүднээс жагсаалд оролцож байна. Биднийг дэмжихгүй байж болно. Гэхдээ битгий доромжлооч ээ гэж хүсмээр байна. “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг. Тиймээс биднээс уучлалт гуйхыг шаардаж байна.
6
5
5
Б.Ууганбаяр: Залуусын 440 мянга нь хар тамхичин болж таарч байна уу
-Интернэт сошиал ертөнцөд бидэнтэй санал бодлоо хуваалцдаг нийтдээ 300 гаруй залуу байдаг. Өнөөдөр тэдний төлөөлөл болсон 100 гаруй залуу энэ жагсаалд ирээд байна. Өнөөдрийн бидний жагсч байгаа зорилго гэвэл Монгол залуусыг хэтэрхий доромжилсон энэ үйлдлийг эсэргүүцэн энд цуглаж байна. Нийт залуусын 40.9 хувь нь гэхээр нэг сая 130 мянган залуусын 440 мянга нь хар тамхичин болж таарч байна. Ингэхээр Монгол Улс оршин тогтнох уу? Бид үүнд маш их шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж байна. Бид цаашдаа ч сошиал ертөнцөөрөө дамжуулан эсэргүүцсээр байх болно. Монголын ирээдүй болсон залуус үүнтэй санал нийлэхгүй байна. Үнэн бодитой мэдээлэлд үндэслэн ярих хэрэгтэй. Биднээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
Би хэлэх үгээ цаасан дээр бичсэн байна. Ингээд гарын үсгээ цуглуулаад дотогшоо орно.
6
5
5
Б.Ганхөлөг: Тэдний хэлснээр аав нь архичин, ээж нь янхан, хүүхэд нь хар тамхичин болж байна
-Залуу гэр бүл гэвэл ердөө л эх, нөхөр, хүүхэд гурав байгаа. Гэтэл тэдний хэлж байгаагаар бол аав нь архичин, ээж нь янхан, хүүхэд нь хар тамхичин болчихож байгаа юм. Ийм юм байж болохгүй. Тиймээс бид уучлалт гуйхыг шаардаж байна.
6
5
С.Батболд: Би хар тамхичин, архичин биш, миний охин дүү нар янхан биш
-Залуусыг ингэж гүтгэж болохгүй, залуу гэр бүлийг ингэж үймүүлж болохгүй гэсний үүднээс бид энд цуглаад байна. Бид ямар нэгэн холбоо байгууллагын нэрийн дор цуглаагүй, санаа нийлж, нэг зорилгын дор энд нэгдээд байна. Бид архичин биш, хар тамхичин биш. Миний охин дүү янхан биш ээ.
Ямар ч байсан одоо “Шаардаж байна” гэсэн бичгийн дор гарын үсгээ цуглуулж байна. Үүнийгээ оруулж өгнө.
6
5
Э.Ирээдүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ