Улаанбаатарт хур тунадас орно

img

 

Өнөөдөр ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Сэрүүсч 11-13 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ