Дунд шатны удирдлагуудаа чадавхижуулав

img

Ардчилсан намаас 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласантай холбогдуулан 21 аймаг, 9 дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга нарт зориулсан “Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалт энэ сарын 12-13 ны өдрүүдэд Орхон аймагт зохиогдлоо. “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвөөс олгож буй энэхүү сургалтаар хувь хүний зохион байгуулалт, цагийн менежмент, бусдыг манлайлах, хамтран ажиллахын утга учир, багаар ажиллах чадвар, харилцаа, байгууллагын соёл, зөв төлөвлөлт амжилтын үндэс, өөрчлөлт гэх мэт удирдагч хүнд байх ёстой мэдлэгийг энэхүү сургалтаар олгожээ.

a

АН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон АН-ын Нарийн бичгийн дарга нар сургалтанд оролцогчдыг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр АН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар Ардчилсан намын үнэт зүйлийн талаар илтгэл тавьж, тухайн бүс нутгынхаа үйл ажиллагаандаа уялдуулж ажиллахыг зөвлөлөө.

sa

Ингэхдээ улс орны өнцөг булан бүрт ардчиллын үйлсэд зүтгэж байгаа АН-ын ХЭГ-ын удирдлагууд цаашдын ажил амжилттай үргэлжилэх тул энэхүү сургалтаар олж авсан мэдлэгээ ажил хэрэг болгон ажиллахыг хүсч, ажлын амжилт хүсчээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чадвар:
чадвартайгаа халаад чадваргүйг авсиин хэзээ с чадварыг сургаж олгодгүйг анзаараа чээ
2014-04-16
худлаа:
монгол улс манан 24 жил сургалт семинар зохион байгуулаад улсын хөрөнгө л үрэгдснээс өөр ашиг гараагүй дээ
2014-04-16