Төгсөгчдөө хүлээсэн ажлын байрны үзэсгэлэн боллоо

img

Төгсөгч оюутан залуусыг ажлын байраар хангах зорилготой “Төгсөгч-2014” хөдөлмөрийн яармаг өнөөдөр Монголын Залуучуудын холбоонд болж байна. Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулсан тус хөдөлмөрийн яармагт банк санхүү, даатгал, зочид буудал, барилга гэх мэтчилэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг 20 орчим аж ахуй нэгж, байнгын болон цагийн ажилд оюутан залуусыг бүртгэж байв. Мөн энэ үеэр Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн ажилтнууд өөрийн биржид бүртгэлтэй 250 гаруй ажлын байран дээр залуусыг бүртгэж байгаа харагдлаа.

6

Ганцхан өдөр зохиож байгаа уг үзэсгэлэнд энэ хавар сургуулиа төгсч байгаа болон хичээлийн хажуугаар, зуны амралтаараа хийж  болох ажлын байруудыг сонирхохоор ирсэн оюутан залуус их байсан юм. Хичээлийн хажуугаар хийж болох буудлын хаалгач, ресепшин, зөөгч зэрэг ажлууд өдрийн 20000-25000 төгрөг, хэрвээ оройн цагаар ажиллавал унааны мөнгө өгнө гэж байлаа. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглоомын оператор, худалдагч, касс, угтагч зэрэг 6 ажлын байранд залуусыг бүртгэн, цагийн 2000 төгрөгөөр цалинжуулах саналыг тавьж байв.

6

Харин яармагт оролцож буй банк санхүүгийн байгууллагуудын хувьд хүний нөөц, даатгалын мэргэжилтэн, теллер, эдийн засагч, маркетингийн менежер, оператор зэрэг 10 орчим ажлын байрыг төгсөгчдөд санал болгож байсан юм. Төгсөгчдөд тавигдаж буй нийтлэг шаардлага нь хэлний мэдлэгтэй байх ёстой аж. Мөн зарим ажлын байранд туршлага харгалзана гэж байсан юм.

6

Бид хөдөлмөрийн яармагийн үеэр зарим ажил олгогчид болон оюутан залуустай уулзаж, ярилцлаа.

6

Ц.Ууганхишиг: Хөдөө очиж ажилламаар байна

/Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн IV курсын оюутан/

-Би энэ жил сургуулиа төгсч байгаа. Монгол хэл, уран зохиолын багшийн ажил сонирхоод энд ирсэн. Миний хувьд хотод гэхээсээ илүү орон нутагт ажилламаар байна.

Хэдийгээр би Баянхонгороос ирж суралцаж байгаа ч залуу хүний хувьд өөрийн аймагтаа биш өөр газар ажиллаж үзмээр санагддаг. Анкет бөглөөд үзэхэд ер нь тавигдаж байгаа шаардлага нь зэрэг нь боломжийн санагдаж байна.

 5

Б.Базаргүр: Долоо хоногийн 3 өдөр нь ажиллаад байх боломжтой

/ШУТИС-ын III курсын оюутан/

-Би өнөөдрийн яармагт цагийн ажил сонирхож ирлээ. Манай сургууль өөрсдөө хичээлийн цагаа сонгодог болохоор хичээлийн хажуугар ажил хийх боломжтой байдаг. Миний хувьд 5 дахь өдөр хичээлгүй байдаг тул долоо хоногийн 3 өдөрт нь ажил хийх боломжтой юм.

Би механик инженерийн мэргэжил эзэмших тул төгсөөд ажлын байр элбэг байгаа гэж бодож байна.

 5

Б.Номин: Нийтдээ 100 орчим хүн бүртгэнэ

/Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн Хүний нөөцийн албаны дарга/

-Манайд нийтдээ 15 ажлын байрны зар байгаа. Үүнээс хамгийн эрэлттэй байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч, цахилгаан, барилгын инженерийн ажлын байруудад төгсөгчдийг бүртгэж байгаа.

Харин цагийн ажлын тухайд барилгын улирал эхэлж буйтай холбоотойгоор барилгын туслах ажилтан шаардлагатай байна. Манайх “Буян-Ухаа-1” хорооллын барилга дээр ажиллаж байгаа. Үүнд туслах ажилчид бүртгэж байна. Цагийн болон байнгын ажлын байран дээр нийтдээ 100 орчим хүн бүртгэж авна.

 5

М.Мядагмаа: Зун ажиллах багш нарыг сургаж авна

/ОУ-ын хүүхдийн “Найрамдал” төвийн Хүний нөөцийн ажилтан/

-Нийт 7 ажлын байран дээр 20 гаруй залуусыг шалгаруулж авна. Түр ажлын байрны тухайд бүлгийн удирдагч, багшийн орон тоон дээр залуусыг бүртгэж байна. Энэ ажлыг залуус зуны 3 сард хийх боломжтой. Багш нарын хувьд хүүхэдтэй харьцдаг тул манлайлагч байх ёстой гэдэг үүднээсээ урлаг, уран сайхан, спортын тодорхой хэмжээний авъяастай байх шаардлагатай. Мөн хүүхэдтэй харьцах чадвартай байх ёстой. Бид ажиллах хүсэлтэй залууст сургалт явуулж, тодорхой хэмжээний дадлага олгодог. Мөн зуны ээлжинд Орос, Япон, Солонгос зэрэг улсаас хүүхдүүд ирж амардаг тул тодорхой хэмжээний хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй.

6

Харин үндсэн орон тоон дээр дуу хөгжмийн багш, хөгжмийн болон гэрлийн техникч, эрүүл ахуйч, их эмчийн орон тоон дээр боловсон хүчин авах сонирхолтой байгаа.

5

6

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ