Явуургүй сэнхрүүлэг амь тавилаа

img

"Давхар дээл" хэмээх нэр барьж хийсэн сөрөг хүчнийхний явуулга амжилттай болж ард түмэн бүр цаашлаад УИХ дахь эвслийн бүлэг болон бие даагчдын зөвлөлийнхний санал бодол зөрчилдөж эхэлсэн. "Шударга ёс" эвсэл дахь МАХН-ын олонхи нь "Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа гэхэд 2016 оноос эхэлж хэрэгжүүлэх ёстой" гэсэн байр суурь баримталж байгаа. Харин Эрчим хүчний сайд М.Сономпил МҮАН-д цөөнх болж МАХН-ын олонхийг дэмжиж байгаа бол МАХН-аас О.Баасанхүү гишүүн тэргүүтэн МҮАН-ын олонхийг дэмжсэнээр тэдний хооронд үл ойлголцол үүссэн гэх. Үүний тод илрэл нь УИХ-ын чуулганы хуралдаанаас завсарлага авах дээрээ тулсан явдал байлаа. "Шударга ёс" эвслийнхэн ажлаа хийдэггүй сайд нартай хариуцлага тооцохоо сануулсан мэдэгдэл хүртэл гаргаж амжсан. Энэ бүхнийг харж суугаа ажиглагчид "МАХН-ынхан хөдөлж эхэлж байгаа нь Н.Энхбаяр ирэх дөхөж байгаагийн илрэл" хэмээн тайлбарлаж байгаа юм.

6

Харин бие даагчдын тухайд хоёрыг харьцах нь нэг гэсэн томъёлол бий болчихоод байгаа аж. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар давхар дээлийг тайлах асуудлыг дэмжиж байгаа ч "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаар ямар байр суурь баримталж байгаагаа өнөөдөр хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдэгдэнэ гэсэн.

6

Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дунд ч Ардын намынхны сэнхрүүлгэд автаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхэлж мөрдөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан хүн цөөнгүй байсан гэх. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас эхлээд дээрх хуулийн төслийг хэлэлцэх үед санал хураалтад оролцохгүй гэсэн утга бүхий бичиг баримт үйлдсэн нь үүнийг гэрчилнэ.

6

Энэ бүхнээс харахад Ардын намынхны давхар дээлний сэнхрүүлэг үнэхээр хүчээ авсан нь тодорхой болно. Харамсалтай нь, "Давхар дээлээ тайл" хэмээн орилж байгаа Ардын намын гишүүдийн олонхи нь энэхүү хуулийн төслийг өргөн барилцаж, батлалцсан хүмүүс байгаа юм. Үндсэн хуулийг 1996 онд өөрчлөн байж УИХ-ын гишүүдэд давхар дээл өмсүүлсэн хүмүүс нь Ардын намынхан байдаг. Одоо ч тэр хүмүүсээс УИХ-д сууж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нарыг дурьдаж болно. Сөрөг хүчнийхэн өнөөдөр Засгийн газрын сайд нарын давхар дээлийг тайлахгүй л бол болохгүй хэмээн ард түмний тархийг "угаах"-ын зэрэгцээ улс төрийн хүрээнийхний толгойг эргүүлэх гэсэн ч хүч хүрсэнгүй. Бүр сүүлдээ УИХ дахь Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт сайдын албан бичгийг зувчуулж, УИХ-ын гишүүн, сайд нарт шаардлага явуулж үзэв. Сайдын албан бичиг алдагдсаныг Ардчилсан намынхан нэг их юманд тоогоогүй гэж болно. Харин сайд нарт хүргүүлсэн шаардах бичгийн хариуд Ардчилсан намын бүлгээс “Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль зөрчиж УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд нөлөөлөх оролдлого хийсэн" гэж үзэж, УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороонд хандаж байгаагаа мэдэгдээд байна.

6

Учир нь 2006 оны зургаадугаар сард МАН олонхи байхдаа УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, УИХ-ын гишүүний таслах эрхийг хязгаарлаж байжээ. Харин Үндсэн хуулийн Цэц гишүүний таслах эрхийг хасах нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан үйлдэл болсон гэсэн дүгнэлт гаргаснаар УИХ-ын тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.1.3-т заасан заалтыг УИХ-ын тухай хуулиас хассан байна. Тухайн үед Үндсэн хуулийн Цэцээс "УИХ-ын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болно. УИХ-ын гишүүний санал өгөх эрхийг уг гишүүний сонирхлын зөрчлөөр тайлбарлан хязгаарлах нь түүнээс ч илүү хүчтэй бүлгийн сонирхлын зөрчлийг өөгшүүлэх тул УИХ-ын тухай хуулийн дээрх заалтуудыг хувь гишүүний сонирхлын зөрчлийг хязгаарлах үүднээс тайлбарлах үндэслэл байхгүй" гэсэн дүгнэлтийг гаргаж байсан байна. Давхар дээл тайлах тухай тоглолт эхэндээ сөрөг хүчний тооцоолсны дагуу өрнөж байсан ч хуулийн өмнө аргагүй сөхөрч, арга мухардаж байгааг энэ мэт үйлдлээс харж болох биз.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gerel:
man -n huraasan 20 jilin hur hogig arilgah hetsuu. dahiad ch ovoo hugatsaa zartsuulj baij tseverleh baih. tseverleh yavtsad bulhai ni ilreh geed ichsen hun hun alna gedgeer yanz yanziin ineedtei yum yariad l.....ard tumniig yum oilgodoggui gej boddog boltoi. esmal tsarailsan nyamdorjoos avahuulaad.
2014-04-16
tenger:
man iinhan uursdiinhuu ashig sonirholiin tuluu batalsan huuliud zahaasaa l ene shuu dee,tsaana ni zunduu ym baigaa ,lala
2014-04-16
anha:
mah iinhan bolood mand hudaldagdsan zarim neg humuusiin tarhi ugaaltand bitii urtuuch dee humuus min..
2014-04-15
saihanaa:
man neeree uneheer ichih nuurgui hutsaldah yum daa. uursdiinhuu hiisen zuilee uguisgej, hunii hiisniig uursduu hiisen met heev neg yarij yavdag yavuurgui ulsuud icheesei
2014-04-15
suren:
ene fengshui ganbaatar odoo bolichoosoi ulaaniig harj urvaj shariig harj sharvaj yavahiin. neg l uildverchnii evlel yarisan gishuun bolood yu hiisiin bol doo chaavaas
2014-04-15
enhee:
ugasaa hisen hun l buruudaj bdag hoino doo mah zasgiinerhend bhdaa yu l hiisen bilee yu ch higeegui odoo ingeed booj uhetgeeh geed bgaa ni unen doroi bodoltoi humuus l gehees uur yu gehu
2014-04-15
khuyagaa:
uursduu batalchaad unuudur bid batlaagvi ta nar batalsan gd talbai dr jigsaad jigsah jigsahdaa uu sewee hvmvvsd delged buruugvi hemeen melzej yu l bolood bnada mah chin tolgoi ni iregsen uhna shig l bh ym da
2014-04-15
monhbayr:
uuriinhuu barisan huuliig butsaagaad buruutagana gedeg bol ywuurguil zuil ym
2014-04-15
давхар дээл:
давхар дээл gedeg oilgoltiig ashiglaj ard irgediin chihendee ingej buruu oilgoltiig toruulj ene ardiin namiinhanii ywuulj bui bodlog bol tsaanaal neg ywuurgui
2014-04-15
irged:
ene bol uwiagui huwia hicheesen uildel ym mongol ardiin namiin huwid bol
2014-04-15
saruul:
ene baidliiig vzwel mongol ardiin namiin bodlog bol tsewer erh ashig ed horongiin toloo huuliig bataldag
2014-04-15
od hvv:
ard iregdiiinhee medehguig dalimduulaj ardachilsan namiig buruu*san ni ilet boloj bga ni vv tsu2
2014-04-15
boldoo:
huuliin shincheleltiig oorsdiinhoo tal erguuleh gesen bish 2006 ond batalsan huulindaa bool goj bnada
2014-04-15
sanchir:
mongol ardiin namiin ywuulgaass bolj mongoliin tor naigaj bna
2014-04-15
ganaa:
арайчдээ бас
2014-04-15
dorj:
xereldej xeruul xaixaar ard tumnee ulsaa bodooch tsooxon mongolchuud bolimoor umdaa
2014-04-15
ollooo:
man nam ichej uheech
2014-04-15
man nam:
bolichih tegehuu zugeer l huts man.iinhaaan
2014-04-15
khuyagaa:
umnu ni hiigegvi baij odoo neg svrhii boloh gj yadaad yadsan ajil ni zvgeer l neg shou eh orondoo heregtei zvil hiij vlger duiraalal vzvvleh heregteishdei heregggvi amitad
2014-04-15
ard ard:
ard tumnii amidral suireed duusch bhad uhsen balantsgiin chin amidral saihan bna geed dongosood bn aa muu har umhii debil anarhist mini. anarhistuud zuvhun odoogoor 1,5 mlrd dollaraar garaa ugaachihaad bna...ene buzar manan2d biee unelj amidardag umhii debiluud bolimoor yum.....manan arilh mongol oron hugjih boltugai...
2014-04-15
kklhl:
sain l ajillaj bna daa man
2014-04-15
sanjkhuu:
uul ni udbal yum hiih geed baigaa bolobc uridah ulsuudiin ni mash ih aldaa dutagdal ni haalt boolt bolood yum hiij bolohguil bna shuu dee ‘
2014-04-15
irgen:
um hiideggui udvaliig javuulaach
2014-04-15
цццц:
ман төр барьж байх хугацаандаа юу хийсэн юм бэээ.одоо л ухаан орсон юм шиг хууль мууль өөрчлөнө гээд заваарцгаагаад байх юм.ан-ыг жоохон юм хийлгээдхээч.
2014-04-15