Цагдааг буугаар сүрдүүлсэн этгээдийг баривчилжээ

img

Өнгөрөгч шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны 24 дүгээр байрны гадна цагдаагийн албан хаагчийн өмнөөс эсэргүүцэл үзүүлж, хэрэгтэн оргон зайлсан хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн албан хаагч О “24 дүгээр байрны гадна намайг луйвардсан хүн байна” гэсэн мэдээллийг шалгах үед 27 настай эрэгтэй Б гэгч буу гарган, “ойртвол буудна шүү” гээд зугтаажээ. Тухайн үед цагдаагийн албан хаагч биедээ галт зэвсэггүй байсан бөгөөд сэжигтэнг гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж, ЦЕГ-ын ГХТГ, НЦГ-ын бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжилан баривчилсан байна.

Хэргийн эд мөрийн баримтаар загвар нь тодорхойгүй хар өнгийн гар буу хураан авч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Дашрамд дурдахад сэжигтэн Б нь удаа дараалан гэмт үйлдэж, шүүхээс оргон зайлж байсан аж.

 

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
naa chne tegleech baritsaalah bish baina. zgr buu ashiglan orgon zailsan yum bishuu? ene setguulchid jaahan logictoi ym bichmeer bn shuu!
2014-04-15
иргэн:
"цагдаад буу тулган барьцаалжээ" гэсэн гарчиг тавьжээ. их мэдэгч нараа цагдаа буу тулган барьцаалжээ гээгүй, цагдаад буу тулган барьцаалжээ гэсэн гарчиг өгсөн байна шүү дээ. юмыг гүйцэт уншиж утгыг нь зөв ойлгож бай. та нарын толгой ч гэж дээ усаар дүүргэсэн олгой болжээ. "цагдаагийн алба хаагчийг буу тулган барьцаалжээ" гэж гарчиглах байсан гэнээ. 4 үгээр илэрхийлж болох үгийг 6 үгээр илэрхийлэх нь оюуны хомсдолтой хүний хэрэг биш үү.
2014-04-15
baritsaalagch:
yu ch oilgosongui hen heniig baritsaalsan yum be
2014-04-15
hodoo:
hodoogiin setguulch nertei maluudaa ter sumandaa ochij tsagdaagaa baritsaal..
2014-04-15
zochin:
medeeniihee garchigiig ch zuv nairuulj bichij chadahgvi yma
2014-04-15
зочин:
цагдаа нарыг л буутай дээрэм хийсэн болуу л гэж бодлоо шүү.ккккк
2014-04-15
kkkk:
delgertsetseg geed gar buruu zov bicheed bsan odo bas orooson dygyi bud genee kk eleg eleg
2014-04-15
зөв бич:
мэдлэг огт байхгүй алдаатай бичигчээ цагдаагийн албан хаагчийг буу тулган барьцаалжээ гэж бичээч,
2014-04-15
mongol hun:
цагдаагийн алба хаагчийг буу тулган барьцаалжээ гэж бичих ёстой биш үү, наад гарчиг чин цагдаа өөрөө барьцаа зохион байгуулсан мэтээр уншигдаж байна.
2014-04-15
kkkkkkk:
usan buu bailgui dee kkkkkkk
2014-04-15