Өнөөдөр болох үйл явдлын тойм
10:00 цагт МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж "Төгсөгч-2014" хөдөлмөрийн яармаг зохион байгуулана.
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт Монгол улс дэлхийн өндөр хөгжилтэй оронд бүтээлүүдээ /Тухайлбал, Японд электрон бүтээгдэхүүн... г.м/ гаргаж эхэлсэн талаар Оюуны өмчийн газар, Төмөрлөг, машин үйлдвэрлэгчийн үндэсний холбоо, Монголын зохион бүтээгчдийн холбооноос мэдээллэнэ.
12:00 цагт ОХУ-ын алдарт “Секрет” хамтлаг, Максим Леонидов Монгол улсад айлчлан тоглохтой холбогдуулан “Монголнау” ХХК, “Доли” продакшн (Монголын пентатоник академийн Ерөнхийлөгч, УГЗ Б.Долгион) мэдээлэл хийнэ.
БОНХЯ- ны Говь танхимд
11:00 цагт Мазаалай баавгай Монголын унаган амьтан болох нь тогтоогдсон талаар БОНХЯ-наас хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын сургалтын танхимд
11:00 цагт "Эмэгтэйчүүдийн эрх ба жендэрийн тэгш байдал" хүний эрхийн гарын авлага номын нээлт болно.
Төрийн Ордонд
12:00 цагт УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд “Атрын аян”-ыг зохион байгуулж байсан хүмүүстэй уулзалт хийнэ. /Хуучнаар Соёмбо танхимд/
МУИС-ийн V байрны лекцийн танхимд
14:00 цагт “Ирээдүй өөд хариуцлагагүй явж болох уу” сэдэвт Компанийн нийгмийн хариуцлагын лекц, хэлэлцүүлэг болно. Үндсэн илтгэлийг АНУ-ын зөвлөх Селина тавих ба хэлэлцүүлэгийн панелд Эдийн засгийн хөгжлийн аям болон Багануур ХК, Монголын уул уурхайн корпорацийн төлөөлөл оролцоно.
Олон улсын хүүхдийн Найрамдал төвд
4 дүгээр сарын 15-20 хооронд 300 Скаут хүүхдийн сургалт болно. Сургалтанд 15 аймаг нийслэлийн 10 гаруй сургуулийн хүүхдүүд оролцоно.
MN мэдээллийн төвд
11.00 цагт Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм батлагдаж, нягтлан бодогчдоор тангараг өргүүлэх гэж байгаа талаар Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгээс мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монголын өмгөөлөгчдийн холбооноос хууль эрх зүйн шинэтгэлийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Эрхтэн шилжүүлэн суулгуулагчдын холбооноос үнэгүй олгодог эмийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ