Гэр хорооллыг интернэтжүүлж, сансар судлалыг хөгжүүлнэ

img

Энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа оролцлоо. МТШХХГ нь 2012-2016 онд үндэсний хиймэл дагуул, төрийн түгжрэлгүй үйлчилгээ, хямд үнэ, өндөр интернэтийн хурд, тоон өргөн нэвтрүүлэг зэрэг 7 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа аж. Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, төрийн үйлчилгээ хүргэх ажлын хүрээнд “ТҮЦ” машиныг ашиглалтад оруулжээ. Эдүгээ 21 аймаг, Улаанбаатар хотод 47 “ТҮЦ” машиныг суурилуулаад байгаа аж. Энэ онд 59 ширхгийг нэмж байршуулах юм байна. Уг машинаар эхний байдлаар иргэний бүртгэлийн 6, татварын 4 төрлийн лавлагаа  болон аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг хүргэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар “ТҮЦ” машинаар 160 мянга гаруй иргэн үйлчлүүлж, хоёр тэрбум төгрөг хэмнэсэн тооцоо гарчээ. Мөн ХХЗХ, МХС ТӨК-тай хамтран орон нутгийн интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн онд нийслэлийн гурван дүүрэг, 21 аймгийн төвд утасгүй интернэтийн бүс, 52 сумын эмнэлэг, Засаг даргын Тамгын газарт интернэтэд холбох ажлыг гүйцэтгэжээ. “Гэр хороооллыг интернэтжүүлэх” төслийн хүрээнд Орхон аймгийн Шанд, Их залуу, Наран, Рашаант, Булаг, Цагаанчулуут, Эрдэнэ зэрэг багийн иргэдэд утасгүй интернэтийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх төслийг эхлүүлжээ.

1

Шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд улам ойртуулсан ухаалаг үйлчилгээ бий болгох зорилгоор “Ухаалаг шуудангийн хайрцаг”-ийг өнгөрсөн хоёрдугаар сараас Улаанбаатар хотын таван цэгт нэвтрүүлж эхэлсэн байна. “Радио, телевизийн  өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд телевизийн өргөн нэвтрүүлгийг аналогиос тоон технологид шилжүүлэх төсөл 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ оны байдлаар нийт 86 сум сууринд тоон телевизийн дахин дамжуулах станцыг суурилуулсан байна. Энэ оны хоёрдугаар улиралд багтаан нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан тоон телевизийн сүлжээг байгуулах аж.

1

“Монгол Улсын үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр мөн хэрэгжиж байна. Энэ нь сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, харилцаа холбооны болон тандан судалгааны үндэсний хиймэл дагуул эзэмшиж ашиглах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллийг багтаасан Сансрын үндэсний зөвлөлийг байгуулжээ. Энэ хүрээнд олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хуваарилсан сансрын орон зайг эзэмших хүсэлтээ анх удаа тус газарт илгээсэн байна. Түүнчлэн сансар судлалд мэргэжилтэн бэлтгэх эхлэл болгон КанСат буюу лаазан хиймэл дагуул хөөргөх уралдааныг мэргэжлийн их, дээд сургуулиудын дунд хоёр дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

1

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkkkkkkkk:
sansar sudlaliin erdemten
2014-04-15
kkяя:
aн-ын онигоо: сансрыг лаазаар судлаж байна
2014-04-15
hhhj:
ta hed tenderiin ihenh huviig ni avilgald avaad baihaar yaj hugjihiin be
2014-04-15
сансар:
сансар судлал яах вэ, наана чинь "тэмбүү" гэж өвчин 8 % өссөн тухай статистикийн дүн гарсан байна. би л энэ өвчнийг устсан гэж боддог байсан.
2014-04-15
man-iin luivarchid booj uheh ni kkk:
man tegeed hezee iim yum hiij baisan yum? . er ni yu hiij baisan yum bol ted er sanakhgui bna?
2014-04-15
undesten:
ardchilsan namiin luivarchinguud
2014-04-14
ha ha:
hoshin shog gej ene heden nohoriig helne dee. zailaach novshnuudaa yasan ih targalaa ve gahai shig targaljee.
2014-04-14
өахролд:
гэр хорооллоос сансрыг яаж судлах гэж байгаа юм бэ ?
2014-04-14