Хятад мотоцикль, хуучин сэлбэг, дугуйн импортод хяналт тавина

img

Зам, тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай өнөөдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Сүүлийн жилүүдэд импортоор машины хуучин дугуй, хятад мотоцикль маш их орж ирж, энэ хэрээрээ зам тээврийн осол зөрчил багагүй гарах болсон. Тиймээс хятад мотоцикль, солонгос хуучин машин, сэлбэг хэрэгсэлд хяналт тавих цаг нь болсон тул хяналт шалгалт тавих үүрэгтэй ЗТЯ, МХЕГ харилцан уялдаатай хамтран ажиллах цаг нь болсон гэдгийг МХЕГ-ын дарга Д.Батмөнх гэрээ байгуулах үеэрээ хэлжээ.

Энэ үеэр ЗТЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Бямбажав хуучин тээврийн хэрэгсэл, автомашины дугуй, зэргийг импортоор оруулахгүй байх чиглэлээр БНСУ-тай хэлэлцээр хийж байгаа тухай дуулгасан байна. Мөн тэрбээр “Манай улсад усан замын тээвэрт хяналт тавих ажил орхигдож байна. Тээврийн хяналтын хуудас байгаа боловч авто замын зураг төслийн ажил дээр тавих хяналт муу байгаа. Энэ тал дээр МХЕГ дорвитой ажил хийж, хяналт шалгалтыг замын зураг төслийг хийж байх үед нь тавимаар байна. Замын чанар муу гэж яригдаж байгаа нь зураг төслийн ажилд тавих хяналт сул байгаагаас шалтгаалдаг. Авто замын хяналтын хуудастай болох хэрэгтэй” хэмээжээ. Түүнчлэн хоёр тал авто тээвэр, авто зам, төмөр замын тээврийн улсын байцаагчдын хяналтыг сайжруулж, тогтмол хяналт тавьж ажиллуулах ажлыг улам эрчимжүүлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна.

2014 оны эхний гурван сарын байдлаар орон нутагт 220 мотоцикль осолдож, 20 хүн нас баржээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үүнийхээ оронд:
ингэж үнэ хөөсрүүлэхэд төр тус болоод байгаа юм ааа. хятад мотоцикль, солонгос хуучин машин, сэлбэг хэрэгсэлд хяналт тавиж байхынхаа оронд хувцас, хоол хүнс гэх мэт монголдоо хийж чадах зүйлүүд дээр хяналт тавиад татварыг нь нэмээд өгөөч. ингэж байж л ждү хөгжинө.
2014-04-15