Д.Эрдэнэбат: Хуульзүйн сайдыг огцруулах асуудалд гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлнэ
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:
6
-Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Үл хөдлөх соёлын өв гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулж байгаа. Он удаан жил ашиглагдсан байшин барилгыг түүхийн дурсгалт зүйл гэж авч үлдэх нь зөв үү. Энэ талаар санал солилцлоо. Барилга шинээр барих боломжийн талаар судлах ажлын хэсэг гаргасан. Өнөөдөр Хуульзүйн байнгын хороо хуралдаж Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Үүнд яагаад огцруулах асуудлыг өргөн барьсан талаар судлах зүйл байна. Тийм учраас АН үүнийг нягталж, тогтоож байж байр сууриа илэрхийлнэ гэлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
6
-Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар бүлэг нэгдсэн байр сууриа илэрхийлэх үү?
-Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал дээр гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлнэ. Яагаад гэвэл Хуульзүйн сайдын хууль эрх зүйн хүрээнд хийж байгаа үйл ажиллагаа Монгол Улсын эрх зүйн орчныг шинэчлэхэд нөлөөтэй. Энэ нь өөрөө АН-ын шинэчлэлийн бодлогод гол тулгуур үзүүлж байгаа. Тийм учраас АН-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлнэ.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ