Зовлонгоо ойлгохгүй зовлонт хүмүүс

img

.

УИХ-ын гишүүн Г.Уянгын зохион байгуулж буй “Монголын нэг өдөр-2014” нэртэй сандалтай жагсаал Чингисийн талбайд үргэлжилж байна. Жагсаалыг нээж УИХ-ын гишүүн Г.Уянга, УГЗ Г.Жамъян нар үг хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү жагсаалд оролцогчдод хандан, өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр “ордонд байгаа олигархиудыг ард түмэнтэй нэг саналтай болгох “зовлон”-г тээж энэ жагсаалд ирсэн” гэдгээ ч тодотгож байв.

:

Иргэн бүрийг зовлонгоо чирээд ир, богинохон маршруттай хүмүүст танилцуулъя гэж уриалсан Г.Уянга гишүүн гол зохион байгуулагчаар ажиллаж, гудамжны жагсаалын индрээс өөртөө төдийгүй өрөөлд үг хэлэх эрхийг олгож байна. Эх орны газар шороо, Нарантуул захын түрээс, малгүй малчин, долларын ханшийн өсөлт, СӨХ-гүй байр, олон намын систем, олон шашны урсгал, монгол хүний үнэ цэнэ, Э.Бат-Үүл даргын гаргасан шийдвэр гэхчлэнгээр жагсагчдад зовлон мундахгүй их байгаа бололтой. Гэвч жагсагчдын дунд лоозон болгож барьсан зовлонгоо ойлгохгүй, өмнөө юу гэсэн бичиг байгааг ч мэдэхгүй хүмүүс цөөнгүй байна. Долларын ханшийн өсөлт гэсэн бичиг барьсан өвөөгөөс энэ таны зовлон мөн үү гэж асуухад энэ үү гэж эргэлзэж байгаа харагдсан. Бас малгүй болсон малчин эх орны иргэн мөн үү гэсэн лоозонг өмнөө тавьсан өндөр настан зовлонгийнхоо ч учрыг олоогүй сууна лээ.

.

Ямартай ч ард түмний үгийг сонсч, тэдний асуудлыг төрийн чихэнд хүргэх жагсаалын санал санаачилга нь зөв. Харин цаг өнгөрөөх гэж ирсэн мэт харагдах өвөө эмээ нарын оролцооноос үр дүн хүлээхэд хэцүү санагдсан шүү.

.

В.Хэрлэн

Гэрэл зургийг Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хүн гэдэг амьтан үнэхээр алуурчин юм да....
2014-04-15
иргэн:
энэ засгийн газар, илжиг хоёрын чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ.
2014-04-14
zochin:
уянга odoo boli.hen chamd möngö ögöö ve
2014-04-14
zochin:
busdiin tyryybchind deh mongiig byy tool ataarhyy hyniig burhan shiitgedeg yum
2014-04-14
оюутан:
тэр эмэгтэй гэдэг эргүү мал минь чи эхлээд марксын капитал гэдэг номыг уншчих. тэгээд дараа нь долларын ханш гэж бүлтэр за.
2014-04-14
эмэгтэй:
долларын ханшны өсөлт жагсаалд оролцож буй "өвгөн"- ний зовлон биш гэх гээд байна уу ?. тэр өвгөн шууд хэлж чадахгүй эргэлзэж байгаа бол тэр нь түүний зовлон биш гэсэн үг бус, тэр хүний үг хэлжсураагүй, боловсрол багатайнх биз. долларын ханшны өсөлт бүх үйлчилгээ, барааны үнэ өсөх шалтгаан гэдэг нь ойлгомжтой биздээ
2014-04-14
zochin:
uwuu , emee narch kharin chi ayataikhan narlaji , salkhilji baikh shiw dee . uneguy mikrodson shig , sandal suudaltai , uded tsai ugukh yum baigaa biz
2014-04-14