Ажил хийсэн хүн амны зугаа болдгийг судалгааны дүн харууллаа

img

Муу л бол хойт талын хар овоохой гэдэг шиг нийгэмд үүссэн асуудал болгоны ард төрийн эрх баригчид болохгүй байна, бүтэхгүй байна гэсэн шошго байнга хадаастай байдаг нь хэвийн үзэгдэл болсон гэхэд дэгсдэхгүй. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээр утгаа алддаг гэдэгчлэн сөрөг хүчний тоглолт нь хэрээс хэтэрч ард түмнээс авах гэсэн оноогоо алдчихлаа. Харин ч (-) оноо өөрсөддөө авсныг харвал тоглоом нь шоглоом болж, доз нь хэтэрсэн шоуныхаа хариуд чамгүй банга хүртсэн гэдгийг эх сурвалжууд ний нуугүй хэлж буй. Хийсэн бүхнийг нь үгүйсгэж, хэлсэн болгоныг нь мушгин гуйвуулсан ч ард түмэн үнэн мөнийг ялгадаг гэдгийг ах намынхан умартсан бололтой. МАН-ыг олонхи болж төрийн эрхийг атгаж байх үед шүүмжлэл тэр бүр гардаггүй байсан нь ямар учиртай болохыг даанч гадарлаж байгаа байлгүй дээ. Товч бөгөөд тодорхой хэлбэл хийсэн юмтай, хийж байгаа хүмүүс л олны амны бай болдог шүү дээ. Үүнийг судалгааны мэргэжлийн байгууллага болох “New Era” төвийн судалгаа ч батлаад өглөө. Тус байгууллага 2014 оны эхний улирлын нийгэм, эдийн засаг, улс төрийн судалгааг хийж, Улаанбаатар хот болон найман аймгийн нийт 2200 иргэдийг шууд санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэн үнэн бодит мэдээлэл авах боломжийг ханган ажилласан байна. Судалгааны ажлын зорилго нь нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлын талаар олон нийтийн санаа бодлыг тандах, улс төрийн нам болон улстөрчдийн рейтингийг тогтооход чиглэгдсэн бөгөөд судалгааны дүнг өөрийн байгууллагаас өмнө хийгдсэн судалгааны дүнгүүд болон Стратеги академи, Сант марал сан, MPO зэрэг судалгааны мэргэжлийн байгууллагын гаргасан дүнтэй харьцуулан зарим шинжилгээ, дүгнэлтийг хийжээ.

1

Судалгаанд оролцогчдоос одоогийн Засгийн газрын хамгийн том алдаа болон хамгийн сайн амжилтыг нь нэрлүүлэхэд нийт судалгаанд оролцогчдын 21.5 хувь нь аймгуудыг холбосон зам болон нийслэлд хэрэгжүүлсэн гудамж төслийг хамгийн том, иргэдэд хүрсэн амжилттай хэрэгжүүлсэн арга хэмжээ болсон гэж дүгнэсэн байна. Түүнчлэн иргэний бүртгэлийн шинэчлэл, ТҮЦ машин зэрэг арга хэмжээ нь иргэдэд үр дүнгээ өгсөн гэж үзсэн.Мөн олон нийт иргэдэд үйлчилдэг цагдаагийн байгууллагын шинэчлэл, хотын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, оношлогооны төвүүдийг амжилттай, иргэнд хүрсэн ажил болсон гэж багагүй хувь нь үзсэн байна. Дүгнэж үзвэл энэ Засгийн газар нь иргэд, олон нийт рүү чиглэсэн ажлуудад түлхүү амжилт олж байгаа нь харагдаж байна. Харин энэ Засгийн газрын хамгийн том алдаагаар валютын ханшын өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гэж тус тус үзсэн бөгөөд Засгийн газрын хамгийн том алдааг олон нийт үнийн өсөлт, эдийн засгийн байдалтай холбон тайлбарлаж байна. Энэ алдаа гэж үзэж байгаа хүчин зүйлс нь нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудалтай шууд хамааралтай байгаа нь ажиглагдаж байгаа ч дурьджээ.

1

Харьцуулалтын аргаар 2000 оноос хойш ажилласан Засгийн газрын үйл ажиллагааны талаар олон нийтийн санаа бодлыг тандахад одоогийн ажиллаж байгаа Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газар (25.5 хувь), С.Баярын тэргүүлж байсан хамтарсан Засгийн газар (21.2 хувь) зэргийг олон нийт хамгийн сайн ажиллаж байгаа болон ажилласан гэж үзсэн байна. Харин эсрэгээр хамгийн үр дүн багатай  ажилласнаар М.Энхболдын тэргүүлсэн Их эвслийн Засгийн газар (8.6 хувь), Сү.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар (13.2 хувь) гэж тус тус үзсэн байна.

1

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг бусад 5 Засгийн газраас сайн гэж үзсэн шалтгаан нь иргэдэд нээлттэй, үйл ажиллагаа ил тод, иргэд, олон түмэнд чиглэсэн бүтээлч, ажил хэрэгч байдал зэрэг юм. Эдгээр нөхцөл нь өмнөх засгуудаас өндөр үнэлгээ авах боломжийг бүрдүүлсэн гэж үзсэн байна. Харин С.Баярын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар нь Оюутолгойн гэрээ, улсын бүртгэлийн шинэчлэл, атрын аян зэргийг нэрлэсэн бол Н.Энхбаярын тэргүүлсэн болон Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар тухайн үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулсан, лидер дагасан хүчтэй байр суурьтай ажиллаж байсныг судалгаанд оролцогчид дурьдсан.

1

М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрыг тодорхой бүтээлч ажил хийгээгүй, олон нам, улстөрчдийг амбиц, нам, бүлэглэлүүдэд үйлчилсэн, чиглэсэн үйл ажиллагаа явуулж байсан. Харин Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газар нь ил тод бус, лидергүй ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй гэж дүгнэжээ. Харин Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг олон нийт шилдэг улстөрч буюу хамгийн өндөр рейтингтэй улстөрч гэж нэрлэсний учир нь долоо хоног бүр хийсэн ажлаа олон нийтэд тайлагнаж, олон ажлыг санаачилж, нээлттэй ажиллаж байгаагийнх аж. Эцэст нь хэлэхэд, хэлэх үгтэй, хийсэн ажилтай, хийж байгаа хүмүүс л олны амны бай болдог шүү дээ.

1

М.Билгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

khuyagaa:
sain muu gd zemlvvlehdee zemlvvlj magtuulahdaa magtuulj ywah ni ugiin bdag l zvil bolood bna harin hiisen bvteesnee hiij bvteeheeree bu*as yalagraj sain zamnaltai sainaar dursagdah nertei eh oronch bh ni hamgiin chuhal shv
2014-04-15
buynmonh :
zasgiin gazartaa bayrlalaa oron suuts 1.2 say bolgoj ogsond toriin oron suutsni company
2014-04-15
dundgovi:
zam tavisand bayrlalaa
2014-04-15
mnogoloo:
sudalgaand itgej baina ajilaa taivan hiitsgeee
2014-04-15
buram:
man.inhan ajil hiij baigaa humuusiig l ingedeg yumdaaa oorsdoo yu ch hiij chadahgui baij zasgiin gazar sain ajillaj baina
2014-04-15
dorj:
zg sain ajillaj baigaa manaihan yum hiisen huniig muu heldeg
2014-04-15
zorigoo :
2016 onii songuuuli duhuud hudlaa pr hiij bgan pr ni bvteegvi bolhoor odoo buhimdaj vheh gj bga biz
2014-04-15
hhhhh:
myngan uda hudal yriad vnen bolgoh gj ihel hicheeledei bvtehgvi bolhoor odoo har tolgoigoo *h l vldsen bolotoi maxh bai mah ch bai ylgaagvi bvteej bosgoj chaddaggvi ym bol zaigaa tawiad uguuch ard tvmen songoogvi ni bolsiin
2014-04-15
zochin :
энэ засгийн газар маш сайн ажиллаж байгаа нь үнэн шүү дээ санал асуулга ч харуулж байна ажил хийж байгаа хүмүүсээ дэмжицгээе
2014-04-15
hangai:
minii medeh hamgiin ym hiij bgaa zasgiin gazar gej bodoj bna. umnuh zasguud yg yu hiigeed bgaag ni bi law meddeggvi bsan
2014-04-15
ganaa:
umnu tgeed man nam yu hiideg baisiin hiij bgaa negnee demjmeer ymdaa
2014-04-15
bold:
unen l yum bichsen baina shdeee
2014-04-15
aanxaa:
ardchilsan nam sain l ajillaj baigaa shdee
2014-04-15
zochin:
yaduural buuraagui l bol xen ch yum xiisend tootsogdoxgui!!!!!!!!!
2014-04-15
batsaihan:
man namiinhan er ni yu hiisiin
2014-04-15
batsaihan:
an nam sain bgaa hiij buteesen zuil ih bii g udamj tosol geed
2014-04-15
зочин:
ер нь одоогийн засгийн газар нь емнех засгийнхаа л лай ланчигийг уурч яваашд.шал утгагуй асуудлуудыг тер засагтай холбоод бгаа нь серег хучний явуулга.хумуусийг теерегдуулж бух л зуйлд цурхирч бн.хийсэн хийгээгуй нь тэртээ тэргуй дараагийн сонгуулиар мэдэгдэх блгуй.захиалгынх блаа ч хийсэн бутээснээ яагаад харуулж болохгуй гэж
2014-04-14
эра төв:
энэ эра төв өөр ямар ямар судалгаа дүн гаргасан бол?хэр бодит талаар мэдээлээд өгөх хүн байна уу.бодит судалгаа бол бухимдаад юун.
2014-04-14
post:
umnuh zasgaas l av hamaagui deer l dee
2014-04-14
amarsanaa:
bas yum hiisen hiisen. orgui *j bolohgui l dee
2014-04-14
энхээ:
дүр эсгэх гэж юу яриад бгаан.аятайхан болсон зам талбай,үндэсний үйлдвэрлэлдээ оруулсан хувь нэмэр нь нүднээ илхэн
2014-04-14
зочин:
захиалга байлаа гээд яахав дээ,оргүй юм лав бичээгүй байна.угаасаа энэ засгийн газрын үед л зээлэнд хамрагдаж арай гэж амьдрах итгэлтэй болж байна.хэзээ ч нөхцөл нь бүрдэхгүй хачин зээл,чанаргүй битгий хэл баригдаагүй зам манын үед л бий болсон
2014-04-14
эргэн санахуй:
энэ засгийн газар нь дүр эсгэж олны өмнө мэдээлэл хийж, дүр эсгэж ажил хэрэгч харагдах гэж олон юм хийсэн мэт..дүр эсгэж энэрэнгүй харагдах гэж зүтгэх юм аа. яаж олон түмнээс хоосон үнэлгээ авах гээд жүжгийг нйаруулан тоглож, ард түмний сэтгэл зүйг төөрөгдүүлж.... араар нь бондын хэдэн миллиард зээлээ өөрсдийн бизнесийн аж ахуйдаа эргэлдүүлэн ашиглаж бна даа. өөр олигтой ажил бган юм уу. дандаад худлаа яригчид бнашдээ
2014-04-14
mongol:
zasgiin gazar uulzvar yanzalj neelt xiixguin baix daa
2014-04-14
muun:
ene new era chiny muunii shashniih biluu?
2014-04-14
muun:
ene new era chiny muunii shashniih biluu?
2014-04-14
цээнээ :
үнэхээр үнэн л бичсэн байна
2014-04-14
батэрдэнэ :
унэн л юм бичсэн байна шуу дээ. мангарууд боож ухэх нээ.
2014-04-14
батэрдэнэ :
унэн л юм бичсэн байна шуу дээ. мангарууд боож ухэх нээ.
2014-04-14
батэрдэнэ :
унэн л юм бичсэн байна шуу дээ. мангарууд боож ухэх нээ.
2014-04-14
м.билгээ:
больё оо оооооооооооо
2014-04-14
zochin:
zahialgat medeednd zahialgatai comment bichij baigaa nuhduud bolioroi. odoohondoo mongol ulsiig hangalttai tedgeed yvchih orduudaa ashiglaltad oruulaachee, zuvhun heden bond-iin heden munguur heden uulzvar, zam zassanaa zgazriin ajil gevel naadahiig chini zahiin neg zamiin company hiichihne. bolj bn butej bn gej ard irgedee doromjlohoo boliochee altanhuyag saidaa, hudlaa yrij ard irgediinhee tolgoig erguulj teriigee neelttei, il tod gej bga bol haalttai bsan deer shuu. umnuh zg-uudiihaa ololttoi taluudiig avaad aldaatai taluudiig saijruulj ajillaachee. shinechlel geed songuulias songuuliin hoorond soliorood bval mongol uls hugjihgui shuu. turliin alba, avilga, holbootoi etgeeded davuu tal olgoh asuudluud chini nemegdseer bga shuu. ediin zasgiihaa bodlogiig todorhoiloochee yah medegdehgui mash haraat ediin zasagtai, hugjuulehed manaih shig taalamjtai oron tsuuhun baigaa baih shuu. idej uuhiihaa hajuugaar jaahan ch gesen mongoliihoo tuluu ajillaachee.
2014-04-14
иргэн:
өө за за захиалгат нийтлэл байна шүү дээ ард бидний амьдрал уруудсан болохоос өөдлөөгүй алтан хуяг өөрөө гадаадаас идэх юм зөөгөөд иргэд бид цувдайгаа идэж байхад их сайн ажиллаж байгаа гэж тэр2000 иргэн дүгнэж байгаа г өөрсдийгөө өмөөрсөн захиалгат ажиллагаа гэж бид ойлгохгүй гэж үү
2014-04-14
baadai:
neeree ene zg n ued hot hodoogin zam shan bolj todorhoi uym hiiseen. gagtshuu $ tugrugiin han* aldtssan. uunees bolj ard tumni amidral muudsan. biznes hiih bolomjuud haagdaj bn. estoi saintai muutai zasag daa
2014-04-14
ailchin:
ene niitlel taalagdaj bna yag l unen yum bichjee zasgiin gazart aldsan zuil bga l bh gehdee ym hiih gj hiij bgag ni bitgi ingej muulj bgaach amidray gevel bolomj bna ene deerh t1tsen garuud belen hool ideh gj ingej bga bhda bolomjoro hodolmorlood hooson honohgui yavj chadahgui archaagui tsarailj amidrahaa boli bolomjiig ashigla
2014-04-14
зочин :
энэ мэдээ үнэний хувьтай. олон зам барьсан, одоо иргэд орон сууцанд орж байна. эдийн хүнд байгаа ч болох хэрээр нь ажлаа хийж л байна шүү дээ. ямар маныхан шиг өөрсдөө идэж уугаад суугаагүй.
2014-04-14
unen huu:
buu bulter. buu huts. ediin jasag unaad hudaldan avah chadvar muudaad udur ireh bur tugrug uhaj baigaag harahgui baina uu. hudal hutsaad hun doromjlod 20gariu jil hutsaad jasag avah burd dampuurch baisan gudamnii hulgaich nar suuldee zahialgat sudalgaa gargaj baidag bolj.huraaj avna.shalgana.horno gej hutsah yum. buu davar
2014-04-14
зочлогч :
ингэж хуурах хэрэггүйл байлтай. биднийг тэнэг гэж л хээд байна. 20 жилийн нийгмийн явцийг 2000 хүн дүгнэдэг. ийм амархан байсан юм бол тэр сайхан ардчилал яагаад бүтэхгүй байна ???
2014-04-14
hudlaa:
zahialgat medee. tiim sain zasag bgaan bol ta nar unuudur ger horoolliin neg aild ochoo l vz. tegeed tiim sain zasagtai yu vgvi yu gedgiig ter uwuu emee urh tolgoilsnuud heleed ugnu. bilgee mine dee bilgee mini
2014-04-14
zaluu:
kkkkk ineedtei yum ene zasag ue ueiin zasgaas sain ajiljee tegeed amnii zugaa bolj baina gejee hen unemshihiin be hooson ugeer hool hiij bolloo sain baigaa yum bol ard tumnii amidral hetsuu baina tsalin tetegveree nem l dee *aaadag *aaakuuud sh uu
2014-04-14
zaluu:
kkkkk ineedtei yum ene zasag ue ueiin zasgaas sain ajiljee tegeed amnii zugaa bolj baina gejee hen unemshihiin be hooson ugeer hool hiij bolloo sain baigaa yum bol ard tumnii amidral hetsuu baina tsalin tetegveree nem l dee *aaadag *aaakuuud sh uu
2014-04-14