Хар тамхины хэрэг ба Х.Тэмүүжин
...Хууль ярьж, хууль сахиулагчдыг өмгөөлж хайрлаж гэмт хэрэгтэй шаргуу тэмцэгчийн дүрд багагүй тоглосон Х.Тэмүүжингийн үнэн дүр төрх одоо л ил гарч ирж байгаа бололтой. Хууль зүйн сайд ямартай ч С... гэдэг охинтой юм байна. Гэхдээ С... нь Хууль зүйн сайдын төрсөн охин уу, эсвэл хамаатан садан уу гэдэг нь одоогоор нууц байна. Бүр зарим нь С-ийг Хууль зүйн сайдын нууц амраг ч гэж гадуур жиргэж байна. Гэвч хэн байх нь хамаагүй. Хэргийн гол сэжүүр бол С.. хар тамхи хэрэглэгч бас борлуулагч аж. Тэрбээр хэд хэдэн удаа баривчлагдаж хууль хяналтыханд шалгагдаж байсан. Тэр бүү хэл Ганцхудагт хүртэл саатуулагдаж байсан. Гэвч Х.Тэмүүжин түүнийг урт гараараа татаад л эрх чөлөөнд умбуулчихдаг бололтой. Арга ч үгүй биз Хууль зүйн сайдын үг зарлиг байдаг хойно. Гэхдээ саяхнаас эхэлж X. Тэмүүжинг шалгаж эхлээд байгаа. Хууль зүйн сайдыг тагнах болсон шалтгаан нь энэ сарын 2-нд болсон хар тамхичдын хэргийг илрүүлэх ажиллагаатай холбоотой. Учир нь III төрөхийн хажууд машин дотор дөрвөн охин хар тамхи хэрэглэж мансуурчихсан байсныг хуулийн байгууллагынхан илрүүлжээ. Уг хэрэгт холбогдсон охид Ice хэмээх хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Энэ хар тамхийг манай улсад үйлдвэрлэдэггүй бөгөөд Хятадаас оруулж ирдэг нь тогтоогджээ. Гэхдээ энэхүү хар тамхийг Т.Халиун гэдэг залуугаас авч өөрсдөө хэрэглэх буюу цааш борлуулдаг байсан байна. Охидыг шалгах явцад С... гэх охин гар утаснаасаа Хууль зүйн сайдад бичсэн мессеж, түүнтэй ярьсан дуудлага хэд, хэд байсан нь цагдаагийнхны анхаарлыг татсан байна. Ийнхүү тухайн хэргийн шалгалт модны мөчир шиг салбарласаар Х.Тэмүүжинтэй холбогджээ...
6
Ийм нэг эрүүл ухаантай хүн итгэхийн аргагүй зүйлийг хэн нэгэн одоогоос сарын өмнө өдөр тутмын зарим сонинд захиалга өгч нийтлүүлснийг Сонин.мн сайт архивлаж үлджээ. Энэ мэдээлэл хэвлэлд нийтлэгдсэний дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Цагдаагийн эрхтэн дархтангууд албан тушаал, эрх мэдлээ хамгаалж үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болсон байна. ЦЕГ-ын дарга нь ийм үл бүтэх этгээд байгаа учраас түүний дор ажиллаж байгаа нөхдүүд Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажил явуулж байна” /www.mongolnews.mn/ хэмээн ил тодоор хэлсэн нь олон нийтийг цочоосон билээ. Хууль зүйн сайдыгаа хууль бусаар тагнаж чагнаж байгаа цагдаагийнханд жирийн иргэний эрх, эрх чөлөө, эд баялаг, өмч хөрөнгө үнэ цэнэтэй байж чадах уу?
6
Гүйцэтгэх ажил гэдэг нь хэн нэгнийг тагнаж чагнаж, захидал харилцаа, хувийн нууцад нь халдах, мөрдөж мөшгөхийг хэлдэг гэдгийг одоо монголчууд бүгдээрээ мэддэг болсон. Үүний тулд хуулийн үндэслэл бүхий тайлбар гаргаж байж прокурорын байгууллагаас зөвшөөрөл авах ёстой гэдгийг ч зарим нэг нь гадарлахтайгаа болсон. Гэвч цагдаагийн байгууллагаас энэ талаар ямар ч хүсэлт буюу мэдээлэл прокурорын байгууллагад очоогүй, тиймээс зөвшөөрөл өгөх тухай яриа ч байхгүй.
6
Гэхдээ л өмнө гарсан Х.Тэмүүжинд холбогдох “хар тамхины” хэргийн тухай хоёр дахь цуврал, түүний засч сайжруулсан хувилбар өчигдөр өдөр тутмын бүх сонинд хүргэгдсэн байна. Ингэхдээ мэдээж утга агуулгыг нь ч гэсэн нэлээд сайн “баяжуулж”, илүү их итгэл үнэмшил төрүүлэхүйц болгосон байх гэж найдья. Яагаад гэвэл энэ 7 хоногт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудал УИХ-ын нэгдсэн чуулганаар орно. Огцруулах асуудлыг УИХ-д оруулсан хүн нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Харин түүний үндэслэл болгож буй зүйл нь дээр хэлсэн “гүйцэтгэх ажлын” шугамаар цагдаагийнхны цуглуулсан нууц мэдээлэл.
5
5 Түүний эсрэг явуулсан гүйцэтгэх ажил бүр энэ оны эхнээс эхэлсэн гэдгийг Хууль зүйн сайд өөрөө хэлж байгаа. Учир нь өнгөрөгч онд УИХ-аас баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг энэ оноос эхлэн мөрдөж, цагдаагийгийн байгууллагад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг өргөтгөж, зургаан дүүрэгт цагдаагийн 7 хэлтсийг шинээр байгуулсан. Цагдаагийн цолыг цэргийн цолтой адилтган ажилласан жилээр нь өгдөг явдлыг халж, хашиж байгаа албан тушаал, хариуцлагатай нь дүйцүүлэн цол олгодог шинэ журам бий болсон. Албан тушаалдаа хариуцлагагүй хандаж, ажлын алдаа гаргасан хүн насан туршдаа “генерал аа”, “хурандаа” хэмээн бусдыг өмнөө ёслуулахгүй гэсэн үг.
5
Жирийн цагдаа нарт бол энэ өөрчлөлт нэг их хамаарахгүй л дээ. Харин олон жил ажилласан цагдаагийн хурандаа нарт бол хамгийн хүндээр туссан. Тэдний хүсч байгаа зүйл бол таван хүний амь хөнөөчөөд генерал цолтойгоо шоронгоос гарч байгаа Ч.Амарболд шиг, Ш.Батсүх хурандаа шиг, цагдаагийн хуучин дарга нар шиг мөнхийн хурандаа нар, генералууд байхыг хүсч байгаа. Түүнээс илүүтэйгээр цагдаагийн байгууллагыг хөлжих, хүн дарамтлах, бусдын хөрөнгийг булаах, дээрэмдэх хэрэгслээ болгосон цагдаагийн эрхтэн дархтангуудын байр суурийг ганхуулснаараа Х.Тэмүүжин өнөөдөр “дүүжлүүр”-ийн дор зогсоход хүрсэн гэдгээ өөрөө ч мэдэж байгаа. Гэхдээ энэ бол харамсал биш, харин ч сайрхах ёстой зүйл.
5
Учир нь тэр цагдаагийн байгууллагыг шинэчлэхдээ тэнд хамгийн их хүч нөлөөтэй байсан Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрыг нэгтгэн ЦЕГ дотор нэг газар хэлтэс болгон зохион байгуулсан. Ингэснээр олон ч даргын орон тоо хасагдаж, олон даргын мөрдэс дээрх таван хошуу хасагдсан. Хамгийн гол нь тэдний жирийн иргэд, татвар төлөгчид, бизнес эрхлэгчдийг хуулиар далайлган айлгаж сүрдүүлдэг, өмч хөрөнгийг нь булаадагтэр сүр хүч, бизнесийн сүлжээг тасалсанд байгаа юм. Одоохондоо тэд салбарынхаа сайдыг мөрдөж мөшгөхтэйгээ, шударга үнэний нэр барьж ямар ч хамаагүй үндэслэлээр барьж хорихтойгоо байгаа ч Хууль сахиулагчийн эрх зүйн байдал, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай гэх мэт тэдний үйл хөдөлгөөн бүрийг сантиметр сантиметрээр нь хэмжээд заагаад өгчихсөн “процессийн” хуулиуд нь гараад ирвэл /энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа/ хуулийн байгууллагын үйл ажиллагаа тэдний дур зоргоор явахаа болино л доо.
5
Өнгөрсөн сонгуулиар цагдаагийнхан маш олон бизнесмэнийг авлига, хээл хахуулийн хэрэгт буруутган барьж хорьсон, иргэд ч үүн дээр шүүмжлэлтэй хандаж байсан. Одоо ч гэсэн ямар нэг шалтгаар бизнесийнхнийг барьж хорьдог, цагддаг үйл ажиллагаа үргэлжилж л байна. Дурын нэг мэргэжлийн хяналтын байцаагч шийдвэр гаргаад хүний бизнесийг зогсоодог, хаадаг, шийдвэр гүйцэтгэлийнхэн тогтоол гаргаад хөрөнгийг нь хураадаг зүйл үргэлжилж л байна. Энэ бол улс төрд хэн эрх мэдэлтэй, хуулийн байгууллагад хэн нөлөөтэй нь бусдыгаа дээрэмдэж тонодог үзэгдэл хэвээрээ байна л гэсэн үг. Магадгүй хэдэн жилийн дараа төр солигдоход өнөөдөр дээрэм хийж байгаа нөхдүүд өөрсдөө оймсоо гозолзуулаад ачигдах цаг ирнэ. Хуулийн байгууллагууд яг л ийм маягаар ажиллаж ирсэн, одоо ч ажиллаж л байна. Үүнийг л өөрчлөхийн тулд цагдаг “цагддаг” хуультай болъё гээд байгаа юм.
5
Харамсалтай нь өнгөрсөн 20 жил ингэж явж ирсэн энэ бүтцийг задлахад нэг хүний битгий хэл нэг намын ч эрх мэдэл хангалтгүй гэдгийг өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал харуулж байна л даа. Хуулийн байгууллагын шинэчлэл эцэстээ өөрийнх нь хэлсэнчлэн нам дамжсан улс төрийн бүлэглэл, банк дээрэмдсэн цагаан захтнууд, гэмт хэрэгтэнтэйгээ сүлбэлдсэн хуулийн байгууллагын ажилтан, хуулийн байгууллагаар хамгаалагдсан авлигчидтай” тэмцэхэд хүргэж байгааг олон нийт бэлээхэн харж байна. Тэд төрийн өмчийг, улс төрийн намыг, Засгийн газрын яамдыг хувьчилж авсан шигээ хуулийн байгууллагыг ч бас хувьчилж авахаар санаархаж байгаа нь ч бас нууц биш. Гэхдээ нийт ард түмний эрх ашиг, ирээдүй, итгэл найдварыг хэдхэн хүний амбиц, эрх мэдэл, мөнгө үгүй хийхийг тэд ч гэсэн зүгээр хараад суухгүй л байна. Аз болоход тэдэнд сонголт хийх эрх нь байдаг юм. Улс төрийн нам энэ тавцан дээр урт удаан амьдарна гэсэн зорилго тавьбал хүссэн хүсээгүй хог шаарнуудаа шүүрдэж явах ёстой. Нэг нам байна уу, найз нөхөд байна уу, бүр хөрөнгө мөнгөөрөө, хүзүү сээрээрээ оосорлуулсан байлаа ч ялгаагүй. Тэр гав гинжнээсээ хэзээ нэг цагт салах л хэрэгтэй болдог. Эцсийн дүндээ тэднийг энэ тавцанд юу удаан барих вэ гэдгийг тооцох ёстой. Энэ бол итгэл найдвар.
5
Х.Тэмүүжиний хувьд энэ итгэл найдварыг тээсэн цөөхөн улстөрчийн нэг. Анх улс төрд орж ирэхдээ ч тийм л байсан. 2008 оны сонгуулиар Баянгол дүүргийн сонгуулийн штаб дээр ганц нүцгэн гэр барьчихаад өрөө ухуулах хуудсаа тараагаад явж байхад нь ард түмэн түүнийг унаатай нь унаагаараа, шатахуунтай нь шатахуунаараа үйлчилж, итгэж дэмжиж байж УИХ-д гаргаж ирсэн. Яагаад гэвэл түүнд нэг л “зөв бодлого” байсан учраас тэр. Хэрвээ өнгөрсөн хугацаанд тэр олж авсан өчүүхэн эрх мэдлээ хувьдаа ашиглаад, хуйвалдаад, хулгай хийгээд явсан бол цагдаагийнхан өнөөдөр түүнийг ёстой нөгөө “оймсыг нь гозолзуулаад” ачаад явах хангалттай цаг хугацаа байсан. Харамсалтай нь тийм зүйл олоогүй, ухаад ч гарахгүй учраас өнөөдөр арга буюу хар тамхи, хүүхэн шуухан гэсэн гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй хөгийн зүйлээр ороож байна л даа. Хэрвээ улстөрчид үүнийг нь ашиглаад хувийн амбиц, хүсэл зоригоо гүйцээнэ гэж бодож байгаа бол эндүүрэл. Дараагийн удаа өөрөө өөрийнхөө мэхэнд унах цаг ирнэ. Харин Х.Тэмүүжинд бол алдах зүйл байхгүй л дээ. Хуулийн шинэчлэл хоёр жилээр ухарлаа гээд хувь хүн Х.Тэмүүжинд ямар хохиролтой юм. Энд зүгээр ганц баримт хэлэхэд цагдаагийхны О.Баасанхүүгийн “Намайг заналхийллээ” гэж барьж гүйгээд, цагдаагийнханы “Хар тамхичин охинтой утсаар ярьсан” гээд байгаа 9910.... дугаарыг захын пацаан өөрийнхөө утсан дээр хадгалчихаад түүгээрээ хэн лүү ч, юу ч бичиж болдог юм. Монголын цагдаагийн хийсэн “гүйцэтгэх ажил” гээд байгаа зүйл ийм л байна, эрхэм парламентчид аа!
4
СЭТГЭГДЭЛ БИЧИХ