Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

ЭМЯ-ны “Б” танхимд

10:00 цагт 11 аймагт нээгдсэн “Оношилгооны төв”-тэй холбоотойгоор иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, иргэд эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоодын уялдаа холбоог сайжруулах, мэдээ, мэдээллээр хангах зорилготойгоор “11 аймагт оношилгооны төвүүд нээгдлээ” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна.

:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

11:00 цагт Тамхины хяналтын тухай хууль болон тамхинд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

:

МХЕГ-ын хурлын танхимд

14:00 цагт МХЕГ, Барилга хот байгуулалтын яам Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурна.

.

Хангарьд ордны 14 давхарт

14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Шалган бүртгэх товчоо, төлбөртэй зогсоолуудын үйл ажиллагааны тухай, Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системийн танилцуулга, Нийслэл хот дотор, хот орчим ачаа тээвэрлэх, зохицуулах журам, Улаанбаатар хотод барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах тухай, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ.

.

MN мэдээллийн төвд

12.00  цагт Монголын хэлмэгдэгсдийн холбооноос өнгөрсөн баасан гаригт МАН-аас зохион байгуулсан жагсаалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

.

Сүхбаатар дүүрэгт

Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны хөдөлгөөнт цэг ажиллана. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн мэдээлэл, хууль, эрх зүйн зөвлөгөө авах боломжгүй, цаг завгүй иргэдэд чиглэсэн эрх зүйн сурталчилгааны хөдөлгөөнт цэг буюу хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх, эрх зүйн мэдээллийг иргэдэд хүргэх үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ