Голомт банкны азтай 3 харилцагч, аваргуудын финалыг үзнэ
“Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” эзэмшигчиддээ зориулан 2 шат бүхий сугалаат урамшууллыг зарласнаар, Голомт банкны харилцагчдын хувьд өнгөрсөн 2 сар сэтгэл догдлуулсан бэлгүүдээр дүүрэн байлаа.
6
Голомт банкны эхний задалсан бэлэг бол азтай 5 харилцагчиддаа зориулсан, өөрийн хайртай дотны хүний хамт дэлхийн супер од Бруно Марсын аялан тоглолтыг үзэх эрх байлаа. Түүний тоглолтыг олон мянган шүтэн бишрэгчдийнх нь хамт үзэж, амьдралдаа хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжийн эзэд болсон эхний шатны азтанууд аяны дөрөө мултлаад удаагүй байна.
6
Тэгвэл энэ сарын 12-нд сугалаат урамшууллын 2 дахь шатны азтанууд тодорлоо. Энэ удаад аз од нь гийсэн 3-н харилцагч хосоороо Португалийн Лисабон хотноо очиж, Европийн хөлбөмбөгийн холбооны лигийн финалын тоглолтыг үзэх эрхтэй болж байна.
6
Голомт банкны “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” карт эзэмшигчид дундаас 2 дахь шатанд:
1. Пүрэвийн БОЛОРМАА /78881749/
2. Баттөрийн НАМШИР /75342802/
3. Нацагдоржийн АНАРМАА /89181092/ нар азтанаар тодорлоо.
5
Хөлбөмбөгийн хорхойтнуудын цагаахан атаархлыг төрүүлэм мэдээ дуулгахад, эдгээр азтанууд маань өөрийн шүтэн биширдэг хөлбөмбөгчидтэй үдийн зоог барьж, дурсгалын зургаа татуулах бөгөөд үзэсгэлэнт Лисабон хотоор аялах тусгай хөтөлбөрт хамрагдах юм.
6
Түүнчлэн эдгээр азтануудаас хамгийн азтай, одтой байсан харилцагч Н.Анармаа нь финалын тоглолтонд учрах 2 багийн тоглолтын өмнөх бэлтгэлийг үзэх эрхийг хожсон байна.
6
Сугалаат урамшуулалд идэвхитэй оролцсон Голомт банкны “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” эзэмшигч бүх харилцагчиддаа талархалаа илэрхийлье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ