
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд хуралдана. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан билээ. Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй гэж үзэж ийнхүү тогтоолын тогтоолын төсөл өргөн барьсан юм. Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаарджээ.
Байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх юм.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ