Х.Тэмүүжин “Би тэдэнд үгүй” гэж хэлнэ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрийнхөө үзэл бодлыг заримдаа илэрхийлдэг. Үнэхээр тэсгэл тэвчээр алдагдаад хэлдэг болов уу. Салбарынхаа шинэчлэл, цагдаагийн удирдлага гээд жинтэй шударга үгээ өмнө нь хэлж байсан. Харин саяхан тэрбээр твиттер хуудаснаа хуулийн салбарын шинэчлэл эцэстээ юунд хүргэж буй талаар жиргэсэн байна.
1
Уг жиргээнд “Хуулийн салбарын шинэчлэл эцэстээ нам дамжсан улс төрийн бүлэг, банк дээрэмдсэн цагаан цахтнууд, гэмт хэрэгтнүүдтэйгээ сүлбэлдсэн хуулийн ажилтан, хуулийн байгууллагаар хамгаалуулсан авлигачтай тэмцэхэд хүрч байна. Төрийн өмчийг, улс төрийн намыг, ЗГ-ын яамдыг хувьчилж авсан шигээ хуулийн байгууллагыг хувьчилж авна гэж бодож байгаа бол “БИ ТЭДЭНД ҮГҮЙ” гэж хэлж байна. Та нарын хүссэнээр өөрөө огцрохгүй ээ. Юу ч гэж гүтгэж, доромжилсон сөрж зогсох л болно. Хүсэж байгаа бол ил гараад товчлуураа дарцгаа...” гэсэн байна.
1
Б.Чин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ