Улаанбаатарт 14-16 хэм дулаан

img

 


Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16 метр хүрч, шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.

ы

Харин нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 7-12 градус, говь талын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

йы

Мөн энэ өдөр говь талын нутгаар халж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг малчид, ард иргэд, тээвэрчдийн анхаарал болгоомжтой байхыг Ус цаг, уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ