Ш.Батцэцэг, Ч.Сосормаа нарыг элчин сайдаар томилуулах саналыг өргөн мэдүүлнэ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормаа нарыг тус тус томилуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтлоо.
,
Жакарта, Бразилиа хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах асуудлыг УИХ-ын 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж, 43 дугаар тогтоол гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу Жакарта, Бразилиа дахь элчин сайдын яамыг нээн ажиллуулахаар боллоо.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ