Элчин сайд нарыг томилох тухай хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж нөхөн бүрдүүлэх тухай, Элчин сайд нарыг томилох тухай, Монгол, Эстонийн визийн хэлэлцээрийн төслийн тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан гарах хуулийн төслүүд, Засгийн газрын үнэт цаас гаргах тухай зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэнэ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ