Д.Сугарт хариуцлага тооцуулахаар УИХ-д ханджээ
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлсэн тухай асуудлыг Цагдаагийн байгууллага болон бусад эх сурвалжаас АТГ-т тавьжээ.
Үүний дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулахад гадаадад байгаа зарим үл хөдлөх хөрөнгө, офшор данс томоохон хэмжээний зээл зэргийг мэдүүлээгүй нь тогтоогдсон тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Шалгалтаар зөрчилтэй нь тогтоогдсон хүний асуудлыг харьяалах буюу томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон хариуцлага тооцох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нь тавьж шийдвэрлүүлдэг байна. Үүний дагуу АТГ-аас Д.Сугартай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэц болон хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д хандаад байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ