Хөрөнгө орлогын мэдүүлгийн зөрчилтэй хүмүүсийг ажлаас нь чөлөөлжээ
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга Б.Доньжчимбуу болон Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэс, Судалгаа шинжилгээний алба, Мөрдөн шалгах хэлтсийн дарга нар оролцож, тус тусын үйл ажиллагааны талаар танилцуулсан.
6
АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсээс хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Үүнд улсын хэмжээнд 51 мянга гаруй албан тушаалтан мэдүүлэг гаргах байснаас 99,99 хувь нь хуульд заасан хугацаанд бүрдүүлсэн бол 0,01 хувь нь хугацаа хожимдуулж өгсөн болон мэдүүлгээ огт өгөөгүй байна. Нийт 11 албан хаагч байгаа ба тэдэнд хуулийн дагуу хариуцлага тооцож, одоогоор нэг албан тушаалтан чөлөөлөгдөж, гурван албан тушаалтанд “сануулах” арга хэмжээ авчээ.
6
Мөн энэ улиралд хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг нь зөрчилтэй 62 албан тушаалтанд хариуцлага тооцож, 26 хүнийн цалинг бууруулж, 24 ажилтанд сануулга өгсөн бол таван хүнийг албан тушаал бууруулж, долоон албан хаагчийг ажлаас нь халжээ.
6
Тус газрын Судалгаа шинжилгээний алба “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл”-ийн 2013 оны судалгааны тайланг гаргажээ. Судалгаагаар Монгол Улсын улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх шинжээчдийн төсөөллийн 2013 оны үнэлгээ 3.68 байна. Авлигын тархацын үзүүлэлтээр 2013 онд УИХ 3.67, Засгийн газар, яам, төрийн бусад байгууллага 4.08, нутгийн өөрөө удирдах байгууллага 3.54, бүх шатны Засаг даргын тамгын газар 3.69, улс төрийн намууд 4.09 гэж үнэлэгдсэн байна.
6
Авлигад өртөх эрсдлийн үзүүлэлтээр төрийн захиргааны байгууллагын удирдлагын түвшинд /сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга/ 4.08 гэж үнэлэгдсэн нь өмнөх жилийн судалгааны дүнгээс буурсан буюу эерэг үзүүлэлттэй байгаа бол төрийн захиргааны байгууллагын дунд шатны албан хаагчдын түвшинд 4.23, төрийн үйлчилгээний албан хаагч 3.38, төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх албан хаагч 3.58 гэж үнэлэгдсэн нь тус тус өссөн буюу сөрөг үзүүлэлттэй байгаа аж.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ