Гэртээ тамхи татахыг хориглох уу?
Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, бохирдлоос иргэд яаж сэргийлэх вэ? иргэдэд ямар зөвлөгөө өгч байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Эрүүл мэндийн сайдад хандан асуулга тавьсан. Түүний асуулгад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ЭМ-ийн сайд Н.Удвал хариулж, гишүүдийн асуултад хариулав. Энэ үеэр гишүүн Л.Эрдэнэчимэг “Агаарын бохирдол өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхдэд илүү сөргөөр нөлөөлж байна. Тэр дундаа гэр хорооллынхонд сөргөөр нөлөөлж байгаа. Агаарыг бохирдуулахад иргэд гэртээ тамхи татаж байгаа нь их сөрөг нөлөөтэй. Гэр хорооллынхон гэртээ тамхи татдаг. Тиймээс гэртээ тамхи татахгүй байх асуудлыг хуульчилмаар байна” гэв. Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр тодорхой цэгүүдэд тамхи худалдаалах болсон. Нөгөөтэйгүүр тамхи татах цэгүүдийг баар ресторан, байгууллага дотор хорьсоноос гадна үүд хавь нь тамхины иш, шүлсээр дүүрсэнд иргэд бухимдалтай байдаг. Харин одоо гэртээ тамхи татахыг хориглох санал гаргаж байна, Л.Эрдэнэчимэг гишүүн. Гэртээ тамхи татахыг хорих нь зөв үү, буруу юу? Утаат тамхины эсрэг зогсдог гишүүнийг дэмжих хүн байна уу?
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ