Чуулган хаалттай хуралдаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатын Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгыг хэлэлцэж байна.
fg
Д.Ганбат гишүүний асуулгад Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулав. Асуулгатай холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна. Чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжив.
fg
Үүний дараагаар гишүүн Су.Батболд, Д.Сумъяабазар нарн тавьсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилт, агаарын бохирдол хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар хийж буй ажлын талаар тавьсан асуулгыг нээлттэй хэлэлцэх юм.
fg
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ