"МАНАН-г мөрөөдсөн МАН"
МАН-ынханы “ээлжит” хаврын синдром эхэлжээ. “Ээлжит” гэж буйгийн учир нь яг жилийн өмнө тус намын Ө.Энхтүвшин тэргүүтэй брэндээр гоёсон хэсэг нөхөд “Тосыг шилээр нь биш граммаар авдаг юм байна”, “”Ард түмний амьдрал хэцүү байна” гэх мэтчилэнгээр өмнө нь өөрсдөө олон жил төр барихдаа ард түмнээ бодож байсан юм шиг аяглаж байсан. Энэ үеэрээ тус намын дарга Ө.Энхтүвшин “Махны үнэ зах дээр 1200 төгрөг байгаа нь одоогийн Шинэчлэлийн Засгийн газраас болсон” гэж хэлээд өөрийгөө “онигоонд” оруулж байсныг тухайн үед жагсаалд оролцож байсан хүмүүс санаж байгаа. Энэ нь тэнгэрийн амьтад гэнэт газар бууж, иргэдийн амьдрал хэцүү байгаа нэрийдлээр шоу хийж байгааг харуулсан билээ. Иймдээ ч сонгуулийн үеэр юмуу эсвэл сонгуульд ялагдал хүлээсэн үедээ гэнэт иргэдийнхээ амьдралыг санадаг тэдгээр хүмүүс зүгээр л ард түмнийхээ эмзэг байдлаар халхавч хийж буй жинхэнэ увиагүй хүмүүс гэвэл хилсдэхгүй биз ээ.
6
Харин энэ жилийн тэдний хийрхэл “давхар дээл”-ний асуудал. “Дампуурсан төр, засаг давхар дээлээ тайл” гэсэн сүржин уриатай, цөөн хүнтэй даржин жагсаалд анхнаасаа иргэд дэмжиж ирэхгүй нь мэдээж байсан. Тиймээс хотын намын үүр бүрээс 60 гишүүн оролцуулахаар үүрэгдсэн хэдий ч өчигдөр 1000 хүн л цуглажээ. Иймээс 1000 хүнтэй, баг, шүгэл, туг, одоогийн генсек Ж.Мөнхбатын зохиол “Долоон бурхан од харвадаггүй” киноны дээл зэргээр хангасан уг жагсаал МАН “МАНАН”-г мөрөөдөв үү гэлтэй санагдлаа.
6
Учир юу вэ гэвэл эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа нь өнөөдөр гэмгүй мэт царайлж буй МАН-ынхантай шууд холбоотой. Хэрвээ 2012 онд халамжийг хавтгайруулан өгөлгүй, түүнийгээ өдгөө уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унах үед хэрэглэхээр хуримтлуулсан бол ард иргэд хүндрэлийг арай бага мэдрэх байлаа. Түүнчлэн хэрвээ тэд сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж өр тавиагүй бол өнөөдөр бид Хятадын “Чалко” компанид олборлосон дийлэнх нүүрсээ өгөлгүй оронд түүнийгээ зарж, эдийн засгийг ингэтэл нь хүндрүүлэхгүй байлаа.
6
Гэтэл ард түмэн өөрсдөө хийж бүтээх эрхийг нь олгочихоод байхад юу ч хийгээгүй мөртлөө одоо хийж байгаа нэгнээ үзэн ядаж, өө эрж байгаа нь ёстой л МАНАН-г мөрөөдөж суугаа гэлтэй. Шинэчиллийн Засгийн газар гарснаас хойш өмнө нь тавьсан өрийг дарах гэж, урьд хийж чадаагүй, бүтээхийг хүсээгүй бүхнийг байгуулах гэж, бий болгох гэж зүтгэж байна. Харин МАН-ынханы юм хийе, бүтээе гэснээ цааш түлхэж, улс орноо мөнхийн гаднаас хараат, үндэсний мөнгөн тэмдэгтээ хүчгүй байлгах гэсэн сонирхол монгол хүнээс гарамгүй л байлтай. Эсвэл тэдэнд улс эх ороноос нь илүү намын эрх ашиг чухал юм уу?
6
Үүнийг хүн бүхэн тунгаах буй за.
6
Э.Ирээдүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ