Гишүүдийн асуулгын хариуг сонсоно

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын  гишүүн Д.Ганбатаас Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.
Мөн УИХ-ын  гишүүн Су.Батболдоос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан асуулга болон гишүүн Д.Сумъяабазараас Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар хийж буй ажлын талаар Эрүүл мэндийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.
,
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ