Улаанбаатарт 14 хэм дулаан
Өнөөдөр нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэйг. Төвийн нутгийн зүүн болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.Энэ сарын 13-нд ихэнх нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Улаанбаатарт үүл багасна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ