Н.Алтанхуяг АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэлийг хүлээн авч уулзжээ. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа олон салбарт өргөжин хөгжиж байгаагийн нэг гол тулгуур нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа юм гэдгийг Ерөнхий сайд хэлсэн байна.
Монгол Улсын зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж, НҮБ болон олон улсын зүгээс өндрөөр үнэлэгдэж байгаад талархдагаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд илэрхийлж, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзахдаа ярилцсан гэдгээ хэлжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл манай улсад анх удаа айлчилж буй бөгөөд энэ нь тус улсын Батлан хамгаалахын сайдын түвшинд манай улсад хийж буй хоёр дахь айлчлал юм.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ