Д.Эрдэнэбат: МАН хариуцлагагүй үйлдэл хийж байгаад харамсаж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа, Ажлын албаны дарга С.Дэмчиг нар үүсч буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат:
.
-Сүүлийн үед МАН-ын бүлгээс явуулж буй улс төрийн үйл ажиллагаа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан эрээ, цээргүй явуулга Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийг үгүйсгэж, асуудлыг өөрсдийн дур зоргоор тайлбарлаж байна. Ялангуяа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүд рүү хууль бусаар нөлөөлөх үйлдэл хэрээс хэтэрч байгаа. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг анх оруулж ирсэн хуулийн төсөл хэвээр нь дэмжинэ гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсэн. Засгийн нь газрыг солих, эдийн засгийн хүндрэлтэй үед улс төрийн хямралыг ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэл рүү хариуцлагагүй үйлдлүүдийг МАН хийж эхэлсэн. Бид тэвчсэн. Нийгмийн сэтгэлзүйд элдэв нөлөөлөл үзүүлж, дан давхар дээлний тухай ойлголтыг нийгэмд тарааж, үүгээрээ улс төрийн ашиг хонжоо олох гэсэн хариуцлагүй үйлдэл хийж эхэлсэнд харамсаж байна. Ялангуяа УИХ-ын институцийн чадавхийг сулруулж, төрийн үйл ажиллагааг үнэгүйдүүлэх замбараагүй үйл ажиллагаа явуулж болохгүй.
:
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн нэр бүхий 17 сайдад албан тоот шаардлага явуулсан. Үүгээрээ Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд нөлөөлөх гэсэн оролдлого болсон. УИХ-ын 76 гишүүн төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр бүрэн эрх нь эхэлдэг. Энэ бүрэн эрхэд хууль бусаар халдаж болохгүйг хуульчилсан байдаг. Үүгээр гишүүний таслах эрхийн тухай асуудал яригдана. Энэ тухай Үндсэн хуулийн Цэц 2006 оны зургаадугаар сард энэ асуудлаар дүгнэлт гаргасан. 2006 оны зургаадугаар сард МАН олонхи байхдаа УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуульд УИХ-ын гишүүний таслах эрхийг хязгаарлаж оруулсан заалтыг Үндсэн хуулийн цэцэд иргэн Ламжав гомдол гаргаж маргаан үүсгэсэн байдаг. Үндсэн хуулийн цэц гишүүний таслах эрхийг хасах нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан үйлдэл болсон гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1,3 заасан заалтыг УИХ-ын тухай хуулиас хассан. Энэ тухай МАН-ынхан маш сайн мэдэж байгаа.
.
Тухайн үед гаргаж байсан дүгнэлтийг уншиж танилцуулахад УИХ-ын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болно. УИХ-ын гишүүний санал өгөх эрхийг уг гишүүний сонирхлын зөрчлөөр тайлбарлан хязгаарлах нь түүнээс ч илүү хүчтэй бүлгийн сонирхлын зөрчлийг өөгшүүлэх тул УИХ-ын тухай хуулийн дээрх заалтуудыг хувь гишүүний сонирхлын зөрчлийг хязгаарлах үүднээс тайлбарлах үндэслэл байхгүй. Хувийн хэвшлийн байгууллагын удирдлага нь хувийн сонирхлоороо нэгдсэн хүмүүс буюу тийм этгээдийн төлөөллөөс бүрдсэн учраас санал өгөхөд зөөлөн хязгаарлалт хийж болдог. Иймд Удирдах зөвлөлийн гишүүн сонирхлын зөрчилтэй байгаа учраас “ би санал өгөхөд оролцохгүй” гэж болдог. Тэгвэл Оюутны тэтгэлэгтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэх үеэр Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдтэй холбогдсон асуудал байсан. Тэдгээр гишүүд хувийн сургуультай байсан учраас санал хураалтад оролцоогүй нь хуулийн дагуу хийсэн үйлдэл байсан. Зөөлөн хязгаарлалтыг Нийтийн ашиг сонирхлын тухай хуулийн 8.2-т тодорхойлсон байдаг.
5
Үндсэн хуулийн цэцийн эцсийн дүгнэлт Монгол Улс төртэй хуультай түүнийгээ мөрддөг байх нь үүрэг. Түүнээс биш хэн нэгэн гишүүн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийг тайлбарладаг байж болохгүй гэдгийг сануулахыг хүсч байна. УИХ-ын 7,3,6 нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, 23 дугаар зүйлийн 1,2, 29 дүгээр зүйлийн 1,2 дахь заалтыг зөрчсөн болох нь дараах үндэслэлээр нотлогдсон байдаг. 1996-2000 онд УИХ-ын гишүүд ямар дээлтэй явж байсан нь нээлттэй. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогтод УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна гэж үзээд УИХ-ын халдашгүй байдалд нөлөөлөх оролдлого хийсэн гэж үзээд УИХ-ын халдашгүй байдлын дэд хороонд хандаж буйгаа албан ёсоор мэдэгдэв.
6
Хоёрдугаарт өнөөдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар царцаасан объекттэй холбоотойгоор Монгол Улсын Их хурлын тогтоолыг хэлэлцэх үеэр МАН завсарлага авсан нь ойлгомжгүй. Аудитын газар дүгнэлт гаргасан. Цаг хугацаанд нь дүгнэлтээ өгсөн учир асуудлыг мөн Их хурал хугацаанд нь хэлэлцэж байна. 2009 онд Монгол Улсын хөрөнгө оруулалт 396 тэрбум төгрөг байсан. Энэ нь төсвийн орлогын 20 хувийг эзэлж байв. Харин 2012 онд орлого 1.6 их наяд төгрөг болж огцом нэмэгдэн, төсвийн орлогын 34 хувийг эзэлсэн. Ийм их хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төсөвт тусгасан ч өнөөдөр боссон барилга ховор байна. Төсвийн орлогыг гарын салаагаар урсгасан нь өнөөдөр царцаасан обьектуудын талаар ярихад хүргэж байна. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэж, шийдлийг нь шуурхай гаргах ёстой. 2014 онд одоо байгаа гүйцэтгэх хөрөнгө оруулалтын нийт тоо хоёр тэрбум руу дөхөж байхад царцаагдсан хөрөнгө оруулалтын 800 тэрбумыг шингээнэ гэх юм бол улсын төсвийн орлогын 50 хувийг эзэлнэ. Ийм хариуцлагагүй үйлдэл рүү бид орж болохгүй. Үүнд УИХ ямар нэгэн хариуцлагын шийдвэр оногдуулах үйлдэл байгаагүй. Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол байсан. Хаврыг бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байхад дахин хугацаа алдагдуулсан үйлдэл хийж завсарлага авч байгааг буруушааж байгаа. Компани хариуцлагатай ажилласан эсэхийг хууль хяналтын байгууллага гаргах ёстой. Тиймээс МАН асуудлаа дахин харж, хүлээгдэж буй ажлыг урагшлуулах ёстой гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
6
-АН дотроо задраад Засгийн газар унах гэж байна гэсэн гадуур яриа байна. Энэ талаар?
-АН, “Шударга ёс” эвсэл, бие даагчид ИЗНН олонхи болж төрийн эрх хэрэгжүүлж байна. Бидний эцсийн зорилго нэгдмэл байх ёстой гэсэн байр сууриндаа бат бэх байгаа. АН дотроо бутарсан зүйл байхгүй.
6
-АН сайд нартаа хариуцлага тооцох асуудлаа хэрхэн шийдэхийг харна гэсэн тайлбарыг “Шударга ёс” эвсэл өгч байсан. АН ямар байр суурийг илэрхийлэх вэ?
-“Шударга ёс” эвсэл завсарлага авсан. “Шударга ёс” эвсэл АН 2016 оныг дуустал Засгийн эрх барьж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Бид хөндлөнгийн нөлөөллөөр биш өөрсдөө хариуцлага тооцож болно. Хамгийн гол нь баримттай нотолгоотой байх ёстой.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ