Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар МАН завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ онд “0.0” дүнтэй тусгагдаж, царцаасан 243 объектод хийсэн аудитын дүгнэлттэй холбогдуулан уг тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултдаа хариулт авч байна.
6
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Объектийн хугацаатай хамаарч шалгалт хийхээ болиоч ээ гэж байгаа. Хүмүүс өнөөдөр тендэрээр барилга барихаас айгаад байна.
6
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа ч шийдэгдээгүй байгаа объектийг Засгийн газрын хүрээнд саналаа оруулж ирээч гээд хүргүүлсэн. Царцаасан 243 объектийн цаана 140 объект байгаа. Өнөөдрийн хувьд төсвийн тодотголоо 243 объект дээрээ үндэслэн хийгээд явъя гэж байгаа юм.
6
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-2012 оны шинэ байгуулагдсан УИХ, Засгийн газар төсвийн тодотгол хийсэн. Ингэхдээ нэр бүхий барилга объектуудыг хассан. Тэгээд 2013 оны төсөвт цэгцлээд тусгалаа гэж байсан. Ингээд 2013 оны Төсвийн тухай хуулинд тусгасан боловч хэрэгжээгүй. Харин 2014 оны Төсвийг боловсруулахдаа царцааж, аудит хийлгэсэн. Гэвч авлигажсан гэсэн зүйл гарч ирээгүй. 243 объектоос 15 барилгыг л цааш барих боломжгүй гэжээ.
6
-Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-2000 онтой харьцуулахаад улсын төсвийн хөрөнгө оруулалт 40 орчим хувиар өссөн. Энэ их хэмжээний хөрөнгө оруулалтыг дагаад ажил нь дуусахаа байж. Асар их хэмжээний хөрөнгө үр ашиггүй болох байдал үүсэх гээд байна. Бага үнийн санал хэлж авчихаад мөнгө нэхээд хэвтчихье гэдэг зүйл бараа, ажил үйлчилгээ худалдан авах төсөл арга хэмжээн дээр үүсчээ.
6
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Аудитын дүгнэлтэд тендэрийн хуулийн талаарх дүн мэдээ алга. Засгийн газар тендэргүйгээр маш олон ажил хийж байна. Эдийн засагт байгаа төсвийн алдагдлын дүн алга байна. Мөнгө хаашаа явсан бэ?
6
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Тендэргүй асуудлыг ажлын хэсэг хариулах байх. Бид 140 тэрбум төгрөгийг Сангийн сайдад суулгасан. Эх үүсвэр байгаа. Харин багцын дүнд өөрчлөлт орно.
6
Сангийн сайд Ч.Улаан:
-Төсвийн тодотгол гэвэл хуулийн дагуу нийцэхгүй. Тодотгосон хавсралт юм. Хуулинд сонгон шалгаруулалт, шууд гэрээ байгуулалт олон хэлбэр байгаа. Хуулийн хэлбэрүүдийг ашиглаж байгаа. Харин аль нь оновчтой байсан бэ гэдэг дээр өярих байх. Өнөөдөр тендэрийг гурван төвшинд шалгаруулж байна. Засгийн газрын Бараа, үйлчилгээ худалдан авах тендэр нээлттэй явж байгаа. Яамдын төвшинд тендэр зарлагдаж байгаа. Харин дэлгэрэнгүй судалгаа гаргахад цаг хугацаа хэрэгтэй. Тендэр шалгаруулалтын тайлангийн мэдээлэл авч шинжилгээ хийгдэж байна.
6
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-УИХ-аас Засгийн газарт дөрөвдүгээр сарын нэгний дотор Төсвийн тодотгол өргөн барь гэсэн тогтоол гарсан. Гэтэл өнөөдөр Төсвийн тодотгол өргөн баригдаагүй байна. 2016 он хүртэл хийгдэх ажлуудаа гаргаад ир гэсэн. Энэ шийдэгдээгүй байна. Үүнийг хэзээ шийдэх вэ? Ерөнхий сайд 2014 оны Төсвийг өргөн барихдаа авлигажсан байсан гэсэн. Гэтэл аудит авлигажсан төсөв гэдгийг нотолсонгүй. Ерөнхий сайд авлигажсан гэдэг үгээ буцааж авах хэрэгтэй байх. Буруутан нь хэдэн хувийн хэвшил, төсөвчид болж байна, төр, орон нутгийнхан ямар ч буруугүй юм байгаа. Ийм учраас богино хугацаанд Аудитынхан хурдтай ажиллаач ээ. Ийм учраас МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авч байна гэлээ.
6
Ийнхүү Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар МАН тав хоногийн завсарлага авсан юм. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ