Чуулганы танхимын үүдийг гишүүн-сайдуудын зурагт самбараар “чимжээ”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан боловч “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн таван хоногийн завсарлага авлаа.
УИХ-ын гишүүн сайдуудын давхар дээлийг тайлуулахаар МАН-ын бүлгээс Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед санал хураалтад оролцохгүй байх шаардлага хүргүүлсэн.
Түүнчлэн Төрийн ордонд УИХ-ын гишүүн сайд нарын хаалганы үүдэн дээр “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэж заасны дагуу дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр санал хураалтад оролцохгүй болохоо илэрхийлж байна.” гэсэн бичиг наасан байна.
Харин чуулганы танхимын гадна гишүүн-сайдуудын зураг бүхий “Даруулгатай байя”, “Шударга байцгаая”, “Хариуцлага хүлээе” хэмээх бичигтэй зурагт самбарыг зэрэгцүүлэн тавьжээ.
,
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ