Дорноговьчууд архи үйлдвэрлэдэггүй болжээ

img

Дорноговьчууд энэ сарын 3-наас эхлэн архи үйлдвэрлэдэггүй аймаг болсон талаар тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан бичгээр мэдэгджээ.

яы

Дорноговь аймагт архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан “Дорнын говь” ХХК, “Бизнес шанд” ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2013 оны 290 дүгээр тогтоол, 2014 оны 65 дугаар тогтоолоор тус тус цуцалж, цаашид Дорноговь аймагт шинээр архи үйлдвэрлэх зөвшөөрөл олгохгүй байхаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хүсэлт илгээсэн байна.

ы

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаачилга үр дүнд хүрч аймгаараа, байгууллага, хамт олноороо, гэр бүлээрээ согтууруулах ундаанаас татгалзаж, архигүй сум, баг, хамт олон, гэр бүл болох хөдөлгөөн өрнөж байгаагийн нэг нь ийнхүү Дорноговь аймаг болж байгаа аж.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
buh gazart arhi zarahad esregeeree hun avahaa bolino,ene l zov garts, ternees bish apu sbb 2 -n toloo iim alham hj bolohgui
2014-04-09
шоучин:
ганхуягийн бяцхан шоу, үйл ажиллагаа явуулахгүй байсаар өөрийн жамаараа хаагдсан үйлдвэр. унасан нэр төрөө сэргээх гэсэн даргын башир арга юм биш үү.
2014-04-09
kkkk:
urdaas arhi buunduud nutagtaa zarah baih daa.
2014-04-09
сэтгэгдэл үлдээ:
аа зүгээр нэг шоу архи худалдахгүй архины үйлдвэр хаалаа гээд улс хөгждөг бол америк хятад япон тийм үйлдэл хийхгүй л байв гэж дээ эхлээд хүнээ ёс суртахуунтай тархины бядтай болгооч тэгвэл наад архинд чинь ухамсар нь шууд шанаа өгнө шд
2014-04-08
jhggfd:
jinhene kom setgelgee baina daa hucheer iim alham hiine gedeg marzan baina shuu
2014-04-08
jhggfd:
jinhene kom setgelgee baina daa hucheer iim alham hiine gedeg marzan baina shuu
2014-04-08
иргэн бм:
зөв маш сайхан эхлэл байна. цаашдаа монгол улсад ганц хоёхон чанартай үйлдвэрийг үлдээгээд бусдыг нь хориглох хэрэгтэй. үлдсэн ганц хоёр үйлдвэртээ хяналт сайн тавьж татвараа сайн хураах хэрэгтэй.
2014-04-08