П.Чимэдням: “Mongolia мining” бол технологийг сурталчилсан худалдааны үзэсгэлэн

img

“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай “Mongolia Mining 2014” үзэсгэлэн энэ сарын 10-12-ны өдөр Буянт-Ухаа цогцолборт болох гэж байна. “Minex Mongolia” ХХК болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөллүүд өнөөдөр энэ тухай мэдээлэл өгч хэвлэлийн бага хурал хийлгэв.

6

Үзэсгэлэнд монголын уул уурхайн салбарыг зорилтот зах зээлээ гэж үзсэн түнш орнууд болох БНХАУ, ОХУ, Австрали, АНУ, Герман, Турк, Польш, Япон, Их Британи, Итали, БНСУ зэрэг 16 орны 120-оод компани ирж оролцох юм байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр семинар, гадаад дотоодын оролцогчдын хамтын ажиллагааны уулзалт, уул уурхайн компаниудын төслийн танилцуулга хийгдэх аж. Уул уурхайн салбарынхан сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин тив алгасан явахгүйгээр дэргэдээсээ техникийн хөгжлийн чиг хандлагыг олж мэдэн, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байгаа юм байна.

6

Хурлын дараа “Minex Mongolia” ХХК-ны зохицуулагч П.Чимэднямаас зарим зүйлийг тодрууллаа.

6

-Энэ жилийн үзэсгэлэнгийн өмнөх жилүүдийнхээс ялгагдах онцлог нь?

-Өмнөх 3 жилтэй харьцуулбал уул уурхайн салбарын өнөөгийн байдал нэлээд зогсонги байдалд орсон байгаа. Яг энэ үед нь манай уул уурхайн компаниуд өөрсдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд шинэ техник технологийг ашиглаасай гэдэг зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа. Өмнөх жилүүдийг бодвол илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнг нийт 5-6 мянган хүн үзэж сонирхоно гэсэн тооцоо гарсан. Түүнчлэн ирж үзэх хүмүүст зориулан гурван өдрийн турш хотын төвөөс үнэгүй автобус үйлчилнэ. Нэмж хэлэхэд, 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ нь эрдэс баялгийн үйлдвэрлэлийн салбараас гадна газрын тосны салбарыг хамран хийгдэж байгаа. Үүнээс гадна зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтад чухал хэрэгтэй техник, тоног төхөөрөмжүүдийг дэлгэн харуулах болно.

6

-Үзэсгэлэнд гадны томоохон ямар компаниуд оролцож байна вэ?

-Дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг хүнд машин механизмын “Joyglobal”, манайд Вагнер Ази ХХК-ийн нийлүүлдэг “Caterpillar”, уул уурхайн үйлдвэрлэлийн хүнд техникийн хөдөлгүүр үйлдвэрлэгч “Cummins”, “Sew Eurodrive”, тоног төхөөржмийн “Vermeer” корпораци, Mitsubishi-гийн охин компани “Kansai Kogu”, Швейцарийн “Greenland Enterprises”, Австалийн “Petro Industrial”, Туркийн “Sahinler Metal”, “Turkuaz”, БНХАУ-ын “Shaanxi Heavy Duty Automobile” зэрэг томоохон компаниуд оролцож байгаа.

7

-Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллагуудад ямар шалгуур тавьдаг вэ?

-Олон улсад нэр хүндтэйгээс гадна дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх ёстой. Түүнчлэн манай зах зээлийг сонирхсон компаниуд орох хэрэгтэй гэсэн шалгуур тавьсан. Өөрөөр хэлбэл, гадагшаа чиглэсэн маркетинг түлхүү явуулдаг, гадаадын компаниудыг илүүтэй оролцуулахыг чармайлаа.

6

-Сүүлийн үед уул уурхайн салбарын хөгжилд эергээр нөлөөлөхүйц олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа. Эдгээр үйл ажиллагаанаас ялгарах шинж, давуу тал нь юу юм бэ?

-Ерөнхийдөө бол сүүлийн жилүүдэд ихэвчлэн бодлого болон хууль эрхзүйн шинжтэй чуулга уулзалтууд зохион байгуулагдаж байгаа. Харин энэхүү үзэсгэлэнгийн хувьд хувийн хэвшил рүү илүүтэй чиглэсэнээрээ давуу талтай юм болов уу. “Mongolia Mining”-ийн тухайд энэ бол технологийг сурталчилсан худалдааны үзэсгэлэн. Хамгийн олон орныг төлөөлөн, хамгийн олон үзэсгэлэн гаргагч оролцсон, хамгийн том талбай хамарсан гээд Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэн гэж хэлж болох юм.

6

- Төрийн байгууллагын зүгээс үзэсгэлэнд ямар оролцоотой ажиллах вэ?

-Үзэсгэлэн үргэлжлэх хугацаанд Уул уурхайн яам болон ашигт малтмалын газраас бодлогын болон салбарын өнөөгийн байдлын талаар илтгэл тавих болно. Мөн тэр үеэр монголын уул уурхайн компанийн төлөөлөгчид оролцон хувийн хэвшлийн түвшинд тулгамдаж байгаа асуудлыг яаж шийдэж болох вэ гэдэг талаар ярилцахаар төлөвлөсөн байгаа.

6

Б.Нямсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
монголчууд бид япончуудын тусламж дэмжлэгтэйгээр 1990-ээд оны хүнд үеийг даван туулсан түүхийг мартах ёсгүй. япончууд зовлон их үзсэн ард түмэн учраас зовж зүдэрсэн бүхэнд гараа сунгаж туслаж байдаг сайхан сэтгэлтэй хүмүүс. тиймээс бид "таван толгой" мөн цаашлаад стратегийн ач холбогдол бүхий бүхүйл зүйл дээр хамтран ажиллаж тэднээс суралцваас бидний улс нийгэм э/з-ийн хөгжилд хамгийн хурдацтайгаар хүрч болно гэдэг ойлголт оюун ухаантай монгол хүн бүрийн орой руу орж байгаа байхаа. морины сайныг унан байж мэд, хүний сайныг ханилан байж тань гэдэгсэн. бнхау л гэхэд 1960-1980 оны хооронд өөрийнхөө бүхүйл салбарт японы хөрөнгө оруулалт, технологийг эрчимтэй оруулж тэднээс суралцсаар "э/з-ийн нээлттэй хаалганы бодлого"-оо амжилттай хэрэгжүүлсэн гэдэг юм билээ. харин одоо л хятадууд "өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав" гэдэг шиг япончуудтай газар нутгийн маргаан хийж байлдах, дайтах дээрээ тулж байх шиг. хятад, монгол хоёроо гэж "тусыг усаар, ачийг бачаар" хариулдаг хөгийн ч зантай муухай ул*а хөөрхий. гэхдээ хятадууд биднээс арай дээр юм аа.
2014-04-29