Сайд гишүүд Засгийн газрын тухай хуулийг хэлэлцэхэд оролцох эрхтэй
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, эдийн засгийн байдал зэрэг цаг үеийн асуудалтай холбогдуулан бүлгийн байр сууриа хэлсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ "Царцаасан барилга байгууламжинд аудитын дүгнэлт хийлгэсэн. Зөрчилтэй байсан нь тогтоогдсон. Харин хэн буруутай вэ гэдгийг хуулийн байгууллага тогтооно. Аудитын дүгнэлтийн дагуу УИХ тогтоол батлан Засгийн газарт чиглэл өгнө. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлахад маргаантай хоёр зүйл гарлаа. Үүний нэг нь Өршөөлийн хуулийн төсөл. Өршөөлийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд багтаасан. Энэ нь буруу биш байх. "Шударга ёс" эвсэл энэ асуудлыг хүчтэй гарган тавьж байгаа. Хамтарч Засгийн газар барьж байгаагийн хувьд хамтрагчийнхаа саналыг хүндэтгэн үзэж, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Хамтын тэтгэврийн асуудлаар зөрүүтэй санал явж байх шиг байна. Хамтын тэтгэврийн тухай хууль энэ долоодугаар сард хаврын чуулган завсарлах үеэр батлагдах байх. Зарим хүний яриад байгаа шиг 2014 оны төсөв энэ хуультай холбоотойгоор ямар ч төсөв хийгдэхгүй. Энэ хуулийн санхүүжилт дараа жилийн төсөвт суухаар төлөвлөгдөөд явна. Харин зарим гишүүий ярьж байгаа шиг 200 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахгүй. Хэн 200 тэрбум гэдэг тэнгэрийн тоо гаргаад ирэв гэж гайхаж байгаа юм" гэлээ.
1
Хамтын тэтгэврийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа "Энэ хуулийг батлан гаргавал жилдээ 20 тэрбум төгрөгийн төсвийн ачаалал ирнэ гэсэн тооцоог бид гаргасан. МАН-ын бүлгийн гишүүд төсөвт 200 тэрбум төгрөгийн ачаалал ирнэ гэж хэлж байгаа. Энэ тоог хэрхэн гаргасныг мэдэхгүй байна" гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
s
-Эдийн засгийг идэвхжүүлнэ гэж байна. Ямар арга хэмжээ авах бол?
-Энэ талаарх тогтоолын төслийг Засгийн газарт өгсөн байгаа. Тогтоолын төсөл дээр хөрөнгө оруулалтыг зайлшгүй хийх ёстой гэсэн үйлдвэрүүдийн жагсаалт байгаа. Мөн Монголбанкнаас валютын ханшийг тогтвортой барихад ямар арга хэмжээ явуулбал зөв бэ гэсэн асуудал орсон байгаа. Энэ асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай.
s
-Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн дагуу сайд гишүүдийг саналаа өгөхгүй байхыг МАН-ын бүлгээс шаардаж байгаа. Танай нам энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газрын тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсанаар нь АН-ын бүлэг дэмжиж байгаа. Энэ хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналтай байна. Нийтийн ашиг сонирхлын зөрчлийн хуульд "нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед нийтийн сонирхолтой зөрчилдөх үед" гэж хуульд заасан байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаагаас үл хамааран Засгийн газрын тухай хуулийг хэлэлцэх үед оролцоно гэсэн байгаа. Энэ хуулийн дагуу явна. Хуулийн заалтыг зөрчиж болохгүй.
s
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ