МАН Засгийн газарт хариуцлага тооцно

img

УИХ дахь МАН-ын бүлэг 2014 оны хаврын чуулганы анхны хуралдаанаа хийж, цаг үеийн хэд хэдэн чухал асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

gh

-МАН-ын бүлгээс улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрч байгааг эрх баригчдад удаа дараа сануулж, цаг алдахгүй арга хэмжээ авахыг шаардаж ирсэн. Гэвч энэ чиглэлээр Засгийн газар дорвитой ажил хийхгүй байгаа учраас хүндрэл даамжирсаар хямралд хүрээд байна. Эдийн засгийн энэхүү хямралыг Засгийн газрын алдаатай бодлого, ажлаа мэддэггүй давхар дээлтнүүдийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж гишүүд дүгнэв. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралаас гадна засаглалын хямрал нүүрлэсэн гэдэгт МАН-ын бүлэг санал нэгдлээ. Өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Харин ард иргэдийнхээ амьдралыг яаж сайжруулах, ажилгүйдэл, ядуурлыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудлыг түлхүү ярих цаг болсон. Нэг жилийн дотор бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 20 хувиар нэмэгдсэн. 2012 онд ядуурлын төвшин 27 хувьтай байсан бол одоо 40 хувь руу дөхөж байна. Иргэдийн бодит орлого нэмэгдээгүй, нийгэмд баян хоосны ялгаа улам ихэсч, орлогын тэгш бус байдал газар авч, эдийн засаг хямралт байдал руу шилжлээ хэмээв.

gh

Тиймээс эдийн засгийн хямралыг даван туулах гарц шийдлүүдийг эрх баригчдад санал болгож, улс орны эдийн засгийг хямралд хүргэсэн Засгийн газарт хариуцлага тооцож ажиллах ёстой гэж гишүүд байр сууриа илэрхийлжээ.

gh

Мөн хуралдаанаар чуулганы завсарлагааны үеэр орон нутаг, нийслэлд ажилласан тайлангаа хэлэлцүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлага хугацаагүй үргэлжилж байгаа. МАН-ын бүлэг уг хуулийн төслийг хаврын чуулганы эхэнд үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэгджээ.

gh

Энэхүү хуулийн төслийг дэмжиж баталснаар төрийн тогтолцоог сайжруулан төгөлдөржүүлэх, ирц бүрдэхээ больсон УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдааны хэвийн үйл ажиллагаа хангагдах, УИХ, Засгийн газрын тэнцвэрт байдлыг хадгалах, төрийн эрх барих, гүйцэтгэх засаглалын ажил үүргийн хуваарийг зааглана гэж үзжээ.

gh

Үүний зэрэгцээ МАН-ын бүлэг "давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын нэгнээс эхлэн мөрдүүлэхээр санал нэгджээ. "Хэрэв хуулийг 2016 оноос эхэлж мөрдүүлнэ гэвэл хуулийн ач холбогдол нь буурна", "2016 оноос эхэлж мөрдөх юм бол одоо хэлэлцэх шаардлагагүй", "Хуулийг хоёр жилийн дараа хэрэгжүүлнэ гэж батлах нь буруу", "Ухаалаг төрийн тухай өнөөдөр ярих мөртлөө давхар дээлээ дараа тайлна гэх нь ард түмнийг басамжилж байгаа хэрэг" гэх мэтээр бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн байна.

gh

МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0” дүнтэй тусгагдсан 243 төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосон талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг хэлэлцжээ.

gh

Дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад бүлгийн гишүүдийн асуултад хариулсан байна.  Тэрбээр 2014 оны төсөв авлигажсан эсэх, 243 объектын хэдийнх нь төсөвт өртөг хэтэрсэн бэ гэж асуусан бүлгийн гишүүдийн асуултад тодорхой хариулт өгч чадаагүй аж. Тиймээс “энэ оны төсөвт "0" дүнтэй тусгагдсан 243 объект авлигажсан эсэхийг Үндэсний аудитын газар нотолж чадаагүй, үүнийг нотлох боломжгүй” гэдгээ ерөнхий аудитор А.Зангад энэ үеэр хүлээн зөвшөөрсөн байна.

fg

Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг "авлигажсан төсөв" гэдэг үгээ буцаах, эдгээр объект авлигажсан эсэхийг АТГ-аар шалгуулахыг шаарджээ.  2014 төсвийн төслийг хэлэлцэх үед Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан бүлгийн ажлын хэсэг төсвийн тодотголыг хариуцан ажиллах юм байна.

gh

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yag unendee :
ta nar unuudur gudamjinii huur bolchood bna daa yagaad geheer eh ornoo hairlaj chadaaguin ulmaas ter sh dee harin ta 3 sumiin zasag darga hiivel chadna ulsad gai bolsnoos sumanda ochin buyn hii dee
2014-04-08
kkkk:
eooe uursdiiguu xicheegeesei. uls orniig iim baidald oruulchixaad olon yom yariad bxiin. iddeg uudag bsan ni bagasaad irexeer uur xureed you ch xiixed belen bx shiv dee
2014-04-08
khkhkh:
manduul novshoo chi 20 jil amidaaraa ger buleeree tarchilchihaad odoo neg yum bosgoh geed noir hoolgui ajillaj bgaa humuusiig cham shig man ii hoshnogonuud ogtsruuldaggui yum za yu!!!ene hovdiin batgan nuurt byambatsogt hurtel manai aimgiin buh tenderiig ooroo ah duu naraaraa avaad l bj shuudee
2014-04-08
manduul:
ene zasgiin gazar mash xurdan ogtsor ard tvmnii amidral mash xvnd bna
2014-04-08
санаа:
ман-ыг хулгайч, авилгач, алуурч, дээрэмчин, эх орныхоо тусгаар тогтнолыг улаан оросд худалддаг хүний хог шааруудаас бүрдсэн дээрмийн баг гэдгийг л монголчууд сайн ойлгосон. та нарт монголын бүх зүйл энэ хүнд үед муу байвал сайн тээ. битгий мөөр та нар яаж ч чадахгүй.тэгээд ч 16 онд бүүрч найдвар байхгүй. дарга чинь тэртэй тэргүй жунайтайгаа бүх материал нь бүрдчихсэн дуудагдахад бэлэн байгаа сонгуулийн өмнө мөрдөн, прокурорт дуудагдсаар байгаа орно. ийм тэнэг даргатай, шизо өвчтэй яруу найрагч генсектэй, ямарч туршлагагүй бүлгийн даргатай, хамаг олигтойгоо бага хурлаас жийчихсэн, санал хуваагч өстөнтэй, хүчирхэг эрх баригтай өрсөлдөх нь амиа егүүтгэж бүүр цааш харсантай адил. өнөөдөр хаянхярваа, отгонбаяр, номтойбаяр, энхбаяр бүгд мөрдөгдөж байгаа
2014-04-08
эхлээд өөрсдөө:
эхлээд улс орныг муу удирдсан өөрсдөө баяжсан гээд өөртөө болон намынхандаа хариуцлагаа тооц энхболдоо, битгий мөнгөөр хүмүүс жагсааж иргэдийг хагралдуул энхбаяр та нар монгол иргэдийн хооронд 20 гаруй жил яс хаяж өөрсдөө эх орноо худалдаад гадаадад зугтаал болоо гэж бодож байна уу
2014-04-08
hmmm:
ogzruulj uursduu suukh sanaatai yu? yu ch hiij chadakhgui gegdee 20 -d jil haruulchaad ichdeggui amitad shuu. ta naraa sl bolj ediin zasag hundersen uuruu uursudteigee hariuzlaga tooz.
2014-04-08
hulguu.:
uursduu yu hiij baisan bolood odoo yu geed gonshignood baigaa huwalznuud we? icheesee har l_a_l_a_r_u_u_d.
2014-04-08
bold:
ogtsruulakh tsag ni bolsoon, arai dendej bna. tuushtai baigaarai , man- nkhaan.
2014-04-07
ganaa:
ogtsruulah heregtee ene urgun heregleeni baraa tengert garlaa
2014-04-07
otnuud:
man-d bukh erkh medel mongo khorongo geed bugd baisan ter ued ta nar yuu khiij buteesen yum be zovkhon oorsdiinkhoo dansiig dolloroor duurgesen bizdee ene arvin yavaal uu iiiiiii
2014-04-07
өыуу:
одоо хулгайч хулгайчдаа хариуцлага тооцлоо юу?
2014-04-07
ene neg balai avgai :
kkk ene balai kkk bas neg mongol turiin emgenel tuuhend yaj uldehee medeed alga boloosoi doo huurhii
2014-04-07
khkhkh:
man oorsdoo davhar baitugai nileen olon davhar deeltei bsan bh. ta nar ch maxh aas ch deeguur garch chadahgui bolsondoo
2014-04-07
ganga:
maniihan ard tumen bulaig ni martah bii gesen shig urgelj sanuulah uvmaa
2014-04-07